Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн тухай гарын авлага хэвлүүлжээ

2019-12-12

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн  нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ зохион байгуулж байна. Уг аяны III зөвлөгөөн өчигдөр Ub palace концертын их танхимд болжээ.

Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан  төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Энэ жилийн “Монгол хүн” хүмүүжлийн аянаар “Уншлагыг дэмжих -2021” төслийг хэрэгжүүлснээрээ онцлогтой. Мөн сургууль цэцэрлэгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулан төсөл хэлбэрээр дэмжиж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. “Монгол хүн” хүмүүжлийн аянд зөвхөн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүдээс гадна үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлэх нэр төр, ёс зүй, зан харилцааны соёл эзэмшүүлэх, төлөвшүүлэх асуудалд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага, ажилтан албан хаагчид анхаарлаа хандуулж, хамтран ажилладаг болсон” гэв.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тус аяны хүрээнд боловсролын байгууллагууд хүүхэд хүмүүжлийн бодлого, хөтөлбөр, арга зүйн сайн туршлагуудаа түгээн дэлгэрүүлж, Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн гарын авлага, хөтөлбөр боловсруулах зорилго зорилттой Монгол хүүхдийн хүмүүжлийн тухай гарын авлагыг хэвлүүлсэн байна. “Монгол хүн” хүмүүжлийн аянд  нийт 31 ерөнхий боловсролын  сургууль, 42 цэцэрлэгийн төлөөллүүд тэргүүн туршлагаа танилцуулж ,шилдэг 5 ерөнхий боловсролын сургууль, 5 цэцэрлэгийг шалгаруулж нийт 20 сая төгрөгөөр шагнав.

                                                                                    Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!