Өлссөн цагаан баавгайнууд нийлэг уут булаацалдан идэж байна

2019-12-11

АНУ-ын Лос Анжелес хотоос гаралтай 58 настай Дэнни Салливан Аляска мужийн Катовикийн цасаар бүрхэгдсэн, үзэсгэлэнт газрын гэрэл зургийг буулгахаар зорьжээ. Ингээд зураг дарж явахдаа цагаан баавгайн бамбаруушнууд нийлэг уут булаалдаж буй дүр зургийг харж, хальсанд буулгасан байна.

Энэхүү зураг нь цахимд нийтлэгдсэнээр олны хараанд өртөж “Хүн төрөлхтний нөлөөгөөр эх дэлхийн амьтад хэрхэн аж төрж байна, бидний хүссэн дэлхий энэ гэж үү, уур амьсгалын өөрчлөлтийг зүгээр харсаар л суух уу” гэх мэт асуудлыг гаргаж ирэн, хүмүүсийн зүрхний утсыг хөндөж буй аж.

Энэхүү зургийнхаа талаар зурагчин Салливан “Дэлхийн дулаарлаас болж хойд туйлын мөс хайлж байна. Энэ нь туйлын амьтдын нүүдэллэх нэг шалтгаан болсон. Мөн хүн төрөлхтний үлдээсэн ул мөр, хог хаягдал, хуванцар сав зэрлэг онгон байгальд хүртэл байна шүү дээ. Энэ нь эдгээр амьтдад ямар нөлөө үзүүлж буйг бид анзаарах, арга хэмжээ авах цаг болсон. Цагаан баавгайнууд маш сониуч, аливаа зүйлийг амаараа мэдрэн олж нээх дуртай. Гэхдээ энэ нь хог хаягдал, хуванцар, нийлэг уут л биш байгаасай” гэжээ.

                                                                                                                                                                 Эх сурвалж: unilad.co.uk

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй