2019-12-11
Английн Лондон хотноо зохион байгуулагдаж буй дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээнд Мисс М.Цэвэлмаа эх орноо төлөөлөн оролцож байна.
Тэрбээр, "Дэлхийн мисс 2019" тэмцээний "Зорилго бүхий гоо сайхан" номинацийн төрөлд шилдэг 10-т шалгарчээ.
Үүнээс гадна алдарт “The Hu” хамтлагийн “Yuve Yuve”дууны ая дээр морин хуур, хөөмий, Монгол бүжгийн хосолсон үзүүлбэрийг үзүүлэн, авьяасын шалгаруулалтад Монгол Улс шилдэг 20 орны тоонд багтсан юм. Өчигдөр авьяасын шалгаруулалтын эцсийн шат өндөрлөжээ.
Мөн "Head to head challenge" буюу ярилцлагын шалгаруулалтад багийнхаа ялагч болж, шилдэг 20-т шалгарсан байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд