2019-12-06
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах "Өвлийн олимпийг зохион байгуулах газрыг сонгох хороо БНСУ-ын Гангвон мужид 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийн наадмыг зохиох санал дэвшүүллээ.ОУОХ энэ саналыг хүлээн авч, БНСУ-тай энэ асуудлаар яриа хэлэлцээ хийнэ" гэжээ.
Олимпийн наадмыг зохион байгуулах газрыг шалгаруулах механизмын дагуу БНСУ дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадмыг зохион байгуулах магадлал өндөр буй юм байна. Хэрвээ БНСУ-ын санал дэмжлэг авах юм бол тус улсын Гангвон мужийн Пёнчан, Гангнеун хотуудад 2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпийн наадам болох аж. Пёнчан хотод 2018 онд өвлийн олимп зохиогдсон юм. ОУОХ-ны гишүүн Октавиан Морариугаар ахлуулсан комисс ирэх оны зургаадугаар сард энэхүү саналыг эцэслэн шийдвэрлэх юм байна.
эх сурвалж eagle.mn
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд