Ц.Солонго: Банкууд үйлчилгээний хөлс нэрээр иргэдийг чимээгүй мөлжиж байна

2019-11-22

Ц.Солонго: Банкууд үйлчилгээний хөлс нэрээр иргэдийг чимээгүй мөлжиж байна

Зээлдэгчдийн холбооны Тэргүүн Ц.Солонготой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Зээлчдийн холбооны талаар мэдээлэл өгөхгүй юу. Хэзээ ямар зорилгоор байгуулагдсан бэ?
 

-Зээлдэгчдийн холбоо ТББ нь  2016 онд байгуулагдсан. Зээлдэгчдийн эрхийг хамгаалсан ямар нэгэн байгууллага байгаагүй учраас зээлэнд дарлуулж ядарч зүдэрч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах зорилгоор энэ холбоог байгуулсан. Тухайн үедээ айлуудаар явж 5000 гаруй хүний гарын үсэг цуглуулсан. Уулзсан хүн бүр бидний үйл ажиллагааг дэмжиж гарын үсэг зурж байсан. Биднийг ТББ байгуулж байх үед буюу 2016, 2017 онуудад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч маш олон ААН-үүд хаалгаа барьж, иргэдийн худалдан авах чадвар ихээр буурсан. Үүнээс үүдэн маш олон иргэн зээлийн дарамтад орсон. Найдваргүй зээлдэгчийн эгнээнд шилжиж, эд хөрөнгөө хураалгасан гэх мэт олон асуудлаар иргэд бидэнд хандсан. Бид иргэдэд зохих хуулийн зөвлөгөө гарц гаргалгааны талаар мэдээлэл өгсөн. Мөн зээлийн хүүг бууруулах тухай 5000 хүний гарын үсэг бүхий шаардлагаа 13 банкинд  хүргүүлсэн.
 

-Банкууд шаардлагад ямар хариу ирүүлсэн бэ?
 

-Банкууд бидний шаардлагыг үл тоосон. Харин банкуудын холбооноос хүлээж авч уулзсан. Ингэхдээ зээлийн хүүг шууд бууруулах боломжгүй гэдгээ хэлсэн.


-Хүү буурах боломжгүй гэх шалтгаандаа ямар тайлбар өгсөн бэ?
 

-Тэд улиг болсон үгээ л хэлсэн. Тэр нь  бууруулахад бодлогын хүү, хадгаламжийн хүү, инфляци түвшин чухал нөлөөтэй. Иймээс боломжгүй л гэсэн.  Энэ бол банкнууд өөрийнхөө ашгийг хамгаалах гэсэн хариулт. Бодлогын хүү зохиомол бөгөөд буруу явагддаг. Бодлогын хүү гэдэг бол олон улсын ойлголтоор Төв банк арилжааны банк хооронд мөнгөний хомсдол бий болоход бие биедээ туслалцаа үзүүлсний төлөөх хүү байдаг. Гэтэл Монголд ихэнх тохиолдолд Монголбанкнаас арилжааны банкинд өгдөг хүү болчоод байна.
Тэгэхээр арилжааны банкууд Монголбанкнаас хүү авчихаад суух нь илүү тул бага хүүтэй зээл олгох хомсдол үүсдэг. Монгол банк  хүүнд үргүй зардал гаргадаг
 

-Хадгаламжийн хүү өндөр байх нь ямар эрсдлийг дагуулж байна вэ?
 

-Монголд 100 саяаас дээш Хадгаламж эзэмшигч 9900 хүн л байдаг. Энэ нь банкны системд эргэлдэж байгаа мөнгөний тав  ч хүрэхгүй хувь нь. Хадгаламжийн хүү өндөр гэх тайлбараар бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хийх гэж оролдож байгаа зээлдэгчдийн нуруунд өндөр хүүгээр ачаалал өгөх нь өөрөө буруу. Их хэмжээний хадгаламж эзэмшигч, хөрөнгө оруулагч нар нь ихэнх нь төрийн өндөр албан тушаалтнууд байдаг. Ер нь зээлийн хүүг бууруулж байж л улсын эдийн засаг хөгжих нь тодорхой асуудал.
Энд нэг тоо баримт дурдахад чанаргүй зээлийн хэмжээ хоёр жилийн өмнө 200 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр нэг их наяд 211 тэрбум төгрөг болоод байна. Энэ хурдтайгаар өндөр хүүтэй явах юм бол 5-10 жилийн дараа банкууд ар араасаа дампуурах нь.  Мөн сүүлийн үед банкууд үйлчилгээний хөлс нэрээр чимээгүй мөлжлөг хийж байгаад бид шүүмжлэлтэй хандаж байгаа.


-Чимээгүй мөлжлөг гэдгээ тодруулахгүй юу?
 

- Сүүлийн жилүүдэд интернет банк, мессеж үйлчилгээ, банк хоорондын шилжүүлгийн хураамж гэх мэт шинэ үйлчилгээ гаргаж маш их хэмжээний ашиг олж байгаа ч, үйлчилгээний үнийн талаар үйлчлүүлэгчээс санал авдаггүй, боловсон дээрмийг хийж байгаа. Энэ бол хууль бус.
Тодруулбал, Хүн өдөрт дунджаар 5 гүйлгээ хийж байна, үүний хураамж нь 500 төгрөг болно. Үүнийг сард бодоход 15000, жилд доод тал нь 180000 үүнийг хоёр сая үйлчлүүлэгчид үржүүлэхэд 360 их наяд төгрөгийн тооцоо гарч байна. Үүнийг ихэнх хүмүүс анзаардаггүй. Гэвч банкууд ийнхүү чимээгүй байдлаар бидний халаас руу гар дүрэх явдал газар авчихаад байна. 
 

-Зээлдэгчийн холбоо цаашид зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлд ямар ажлуудыг хийх вэ?
 

-Өнөөдөр манай улсад 13 банк, 595 ББСБ нь байна. Ерөнхийдөө  манай улсын нийт санхүүгийн системийн 95 хувийг банк бүрдүүлж, монголын эдийн засгийг халаасандаа хийчихээд байна.  Иймээс  манай төрийн бус байгууллага зээлийн хүүнд дарлуулсан иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллана.
 

-Банкны үйл ажиллагааг иргэдэд ээлтэй байдлаар хөгжүүлэхэд ямар ажлуудыг хийх хэрэгтэй гэж байна вэ?
 

-Хамгийн эхэнд Төв банкны албан тушаалтнуудыг өөрчлөх
-Төрийн өндөр албан тушаалтнуудын ББСБ -ын хөрөнгийн эх үүсвэрүүдийг шүүхээр шалгуулах
-Төрийн өндөр албан тушаалтан мөнгө хүүлэх бизнес эрхлэхийг хориглох хууль батлах
-Төв банкны тухай хуулинд өөрчлөлт оруулах / улс төрөөс хараат бус байх, улсын эдийн засгийн бодлготой уялдаж ажиллах/
-Арилжааны банк, ББСБ-уудын Зээлийн хүүг хязгаарлах, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах хууль батлах
-Инфляцийг тогтвортой барих МБ-ны үйл ажиллагааг сайжруулах
-Төрөөс Эдийн засаг бизнесийг дэмжих зорилгтой тусгайлан банк байгуулж бага хүүтэй зээл олгох
-Хөрөнгө, хувьцааны зах зээлийг бодлогоор хөгжүүлэх /ж: ашгийн татварыг багасгах/
-Арилжааны банкууд Бодлогын хүүн дээр нэмэгдүүлж байгаа хүүгийн хэмжээг тогтмол байлгах тухай хууль
-Бодлогын хүүг бууруулах, дээд хязгаарыг тогтоох хууль батлах

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!