Энэ өдөр дэлхийн түүхэнд

2019-11-19

Энэ өдөр дэлхийн түүхэнд

Шинэ он гартал 42 хоног үлдлээ. Оны 323 дахь өдөр дэлхийн түүхэнд юу болж байсныг нэгтгэн хүргэж байна.

540 -Нүүдэлчин турк угсааны сивууд Өмнөд Кавказад довтолжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд

1190 - Энэ өдөр Тевтоны одон  бий болжээ.

1421 – Голландийг таван зуунд байгаагүй их үер дайрлаа. “Гэгээн Елизаветагийн их түрлэг” гэх далайн шуурга түүнийг өдөөжээ. Энэ өдөр Унгарын ван II Андрашийн охин  Тюрингийн Елизаветагийн өдрийг католикууд бас тэмдэглэдэг. Хойд тэнгисийн шуурганд түрэгдсэн ус Дордрехтын баруун өмнөд хэсэгт  бороонд үерлэсэн Масс ба Ваал голуудын устай нийлэн тэр хавийн бүх далангуудыг устгаж, нэг өдрийн дотор усанд 72 тосгон усанд автан 100 мянган хүн амиа алджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд

Лоуренс Альма-Тадема. Бисбоны үер

Үлдсэн цөөн хүн тэдний тоонд өлгийтэй хүүг жижигхэн аралд  ус урсган авчирчээ. Тэр  үлдсэн хуурай газрыг Киндердам гэж нэрлэсэн байв. Ус татарсны дараа зэгс ургасан намаг үлдсэн ба түүнийг Бейсбосх гэх болжээ.

1493- Христофор Колумб Америкийн хоёр дахь удаагийн аянаараа Пуэрто-Рико аралыг нээжээ.

1521- Энэ өдөр Ромын хамбын цэргүүд Милан хотыг эзэлж  Валуа (дундад зууны Францын хаадын угсаа)  болон Габсбург(дундад зууны Австрийн угсааны хаад ) гүрний  хоорондох дайн эхэлжээ.

1600- Англи болон Шотландын хаан I Карл Стюарт төржээ.

1700–Хойд нутгийн  дайны анхны тулаанд XII Карлаар удирдуулсан Шведын арми  Оросын хаан I Петрын  цэргийг бут цохижээ.

1703 - Бастилийн цайзад  “төмөр багтай хүн” гэдгээрээ дэлхийн түүхэнд танигдсан хоригдол 1703 оны энэ өдөр  нас баржээ. XIV Людвикийн үеэр олон шоронд дамжин хоригдож байсан 64489001 дугаартай, хилэн багтай нууц хоригдол өнөөдөр ч хэн байсан нь тодорхойгүй.

1819 - Дэлхийн шилдэг 20 музейн нэг 1819 оны энэ өдөр Прадомузей Мадрид хотноо нээгджээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд

Шинэээр баригдсан дэгжин баригад нээгдсэн музей эхлээд Шинжлэх ухаан, урлагийн хаантны музей нэртэй 311 зургийн цуглуулгатай байжээ. Муейг 1868 онд нийгэмчилсний дараа тэр эргэн тойрныхоо цэцэрлэгийн нэрээр Прадо музей нэрээ авсан байна.Музейн уран зургийн цуглуулга нь  уран зургийн бүх төрлөөр олон тооны сонгодог бүтээлүүдтэй ба хаадын  цуглуулгуудаас бүрэлддэг.Тэнд Босх, Веласкес, Гойя, Рубенс, Суврбаран, Тициан, Эль Греко зэргийн суутнуудын зураг байгаа. Мапридын Прадо музей нь Испанийн бэлгэдлүүдийн нэг гэгдэнэ. Музейн барилга нь Испанийн  классизмын хожуу үеийг төлөөлдөг ба өнөөдөр нийтэд 8600 гаруй зургийг үзүүлж байна.

1824 - Санкт-Петербург хот нийтдээ үерт 330 гаруй нэрвэгдсэнийг гэрчлэх хориод дурсгалын самбар байдаг. Хамгийн хүчтэй үер 1824 оны арваннэгдүгээр сарын 19-нд болж, усны байх ёстой төвшний хэмжилтээс 421 см-аар нэмэгджээ. Энэ сүйрлийн үерийг Пушкин “Зэс морьтой хүн” яруу найрагтаа бичсэн байдаг.

Энэ өдөр дэлхийн түүхэнд

1825 - А.С. Пушкин "Борис Годунов" түүхэн драмаа төгсгөжээ. Тэрээр Михайловскт цөллөгт байхдаа  түүнийг эхлүүлсэн ба  цөллөгт нь төгсгөл тавьсан I Николай хаанд тэр хэсгээс нь уншиж өгч байжээ.Энэ эмгэнэлд засаг ба хүн гэсэн сэдвийг гол болгосон бөгөөд ямар ч засаг бол хүчирхийлэл гэсэн тодруун тодорхойлолтыг Пушкин өгсөн байлаа.

1917- Энэтхэгийн Ерөнхий сайд агсан Индира Ганди төржээ.

1919 -Энэ өдөр АНУ-ын Сенат Версалийн энхийн гэрээг батлахын эсрэг санал өгсөн бөгөөд үүнээсээ болж хожим   Үндэстний Лигээс гарах болсон аж.

1933 – Невийн өргөн чөлөөний голланд сүм байсан байранд шинэ театр нээгдэн Александр Николаевич Островскийн  "Галзуутай мөнгө" жүжгийг тогложээ. Тэр  “Шинэ театр” нэр авсан байсан нь 1953  оноос Ленсоветын нэрэмжит Ленинградын театр 1992 оноос Нээлтэй академик театр нэртэй болжээ.

1938-  CNN телевизийг үндэслэгч Тед Тернер төржээ.

1942 – Сталинградын тулалдааны Зөвлөлтийн армийн сөрөг довтолгоон  эхэллээ. Сталинградын тулалдаан нь (1942 оны арваннэгдүгээр сарын -  1943 оны хоёрдугаар сарын 2)  эх орны дайны үеийн Зөвлөлтийн цэргийн томоохон стратегийн ажиллагаа юм. Ажиллагааны нэрийн “Уран” гэж кодолсон байгаа. Тулалдаан хоёр үе шаттай байв. Эхний шатны Сталинградын хамгаалалтын стратегин ажиллагаа нь 1942 оны долоодугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 18 хүртэл үргэлжлэв. Түүний үр дүнд өмнөд фронт дээр  немецийн армийн  давшилтын хүчийг мохоон сулруулжээ. Үүний дараа Сталинградын стратегийн  давшилтын ажиллагааг Зөвлөлтийн арми эхлүүлэн  эцэст нь  дайсныхаа гол хүчийг  бүслэн устгажээ. Сталинградын тулалдаанд  гитлерчүүд 1,5 сая хүн буюу  зөвлөлт-германы фронт дээр тулалдаж байсан хүчнийхээ дөрөвний нэгийг алджээ.

Сталинградын тулалдаанд ялсан нь Зөвлөлтийн хувьд  асар их улс төр ба олон улсын мнэр хүндийг авчирснаас гадна  фашистуудад эзлэгдсэн орнуудын  Эсэргүүцлийн хөдөлгөөнийг зоригжуулан хүчтэй нөлөөлсөн юм. Улаан арми дайснаасаа  стратегийн санаачлагыг  аван дайн дуустал түүнийг барьж байлаа. Сталинградын тулалдаанд улаан армийн 55 анги нэгтгэл одонгоор шагнагдаж, 179 нь гвардийн цол авчээ. Олон мянган хүн шагнагдсаны 100 орчим  нь ЗХУ-ын баатар цол авчээ. Сталинград хотыг  Дээд ерөнхий командлагчийн тушаалаар  баатар хот гэсэн хүндэт цолоор 1945 оны тавдугаар сарын 1-нд шагнажээ. Өнөөдөр Сталинградын тулалдааны ялалтын өдөр хоёрдугаар сарын 2-ныг  Оросын цэргийн алдрын өдөр болгон  жил бүр тэмдэглэж байна.

1945 – Бүх холбоотын радиогийн эстрадын хөгжмийн хамтлаг байгуулагдав. Түүний анхны уран сайхны удирдагч нь Виктор Кнушевицкий байлаа.

Дараа нь түүнийг  Юрий Силантьев орлон хорь гаруй жил удирдаач хийжээ. Өнөөдөр Ю. Силантьевын нэрэмжит Академийн их концертын хамтлагийн  уран сайхны удирдаач нь хөгжмийн зохиолч Мурад Кажлаев юм.

1946- НҮБ-ын Ерөнхий Ассамблей шашин болон арьс өнгөөр  мөшгөн гадуурхахыг хориглох тогтоол гаргажээ.

1949- Монакогийн хаан ширээнд  III Ренье заларчээ.

1962 - "Битлз"  энэ өдөр гурван хотод гурван концерт тоглон онцгойрчээ! Эхлээд өдөр нь  Ливерпулийн Каверн клубт тоглоод дараа нь 85 милийн замыг туулан Мидлендийн "Smethwick Baths Ballroom"зааланд (гэрэл зураг дээр) 20 цагт тоглолт хийлээ.

Сүүлд нь Вест Бромвичийн "Аделфи Синема" шоунд 22 цагт амжин очжээ!

1969-Энэ өдөр АНУ-ын сансарын нисгэгчид хоёр дах удаагаа Саран дээр буужээ.

1969 – Бразилийн аугаа хөлбөмбөгчин Пеле спортын карьерынхаа  1000 дахь бөмбөгийг эсрэг хаалганд оруулжээ. Рио-де-Жанейрогийн "Маракана" цэнгэлдэхэд "Сантос" ба "Васку да Гама" багийн тоглолтын 77 дахь минутад энэ үйл явдал болжээ. Пеле11 метрийн торгуулийн цохилтыг "Васку да Гама"  багийн хаалганд амжилттай хийж “Мянгатын клубын”  анхдагч болжээ. Түүний амжилтад  өрсөлдөгч багийнх нь хаалгач хамгийн түрүүнд баяр хүргэжээ. 

1979 – Ригийн вагоны үйлдвэрийн Р-200 гэсэн галт тэрэг Ленинградаас Москва руу яваж эхэллээ.

1987 - "1931 Bugatti Royale"  машин дуудлага худалдаа дээр 5,5 сая доллараар зарагдав.

1991 - Э.А. Шевардназе  дахин ЗХУ-ын Гадаад хэргийн сайдаар томилогдов.

1996 – Канадад Жонон Эдвардын арлыг Нью-Брансуик мужтай холбосон 13 км-ын гүүр палай дээгүүр тавигдан ашиглалтад оржээ. Задгай тэнгис дээгүүр  тавигдсан хамгийн урт гүүрээр тухайн үед тодруулж байжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд

Конфедерацийн гүүр. Канад

1998 -Энэ өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхим импичментын дагуу  Ерөнхийлөгч Билл Клинтоныг шалгаж эхэлжээ. Өмнө нь  1868 онд Ерөнхийлөгч Эндрю Жонсоныг мөн 1974 онд Ерөнхийлөгч Ричард Никсоныг ийнхүү импичментээр шалгаж байжээ.

Өнөөдөр Дэлхийн 00-ийн өдөр тохиож байна. 2001 оны арваннэгдүгээр сарын 19-нд Дэлхийн жорлонгийн холбоо анх байгуулагджээ. Дэлхийн дээр өнөөдөр 2,5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч байгаагаас  1,1 тэрбум хүн нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Б.Амархүү давж заалдах гомдол гаргажээ
Бичил төсөлд хамрагдаж 25 кг цэвэр зөгийн бал хураажээ
Хүнийг 20 дахин хүчтэй болгох “өмсдөг робот”-ыг бүтээжээ
Путиныг “зайлуулахаар” яваа бөө дахин баривчлагджээ
Онцгой байдлын байгууллагад гурван нисдэг тэрэг нийлүүлэх төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов
Өнгөрсөн шөнө дөрвөн иргэн согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргажээ
Хөтлөгч П.Анужин гитарчин Д.Өлзий-Оршихыг сонгожээ
ХОМ-ийн 1.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
Хэвлийн өөхийг эрчимтэй хайлуулах шалгарсан арга
Ажлын дөрвөн өдөртэй болсноор ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд 87 хувь сайжирч байна
Шарсан тахиа идвэл эрт нас барах магадлал нэмэгдэнэ
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ
Өлссөн цагаан баавгайнууд нийлэг уут булаацалдан идэж байна
Мисс М.Цэвэлмаа "Зорилго бүхий гоо сайхан" номинацийн шилдэг 10-т орлоо
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Гаднын зээл, тусламжаар баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд
Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
Шинэ жилийн баярын ширээнд байх ёсгүй таван хүнс
Орон гэргүй хүмүүст зориулж өмсөхгүй хувцсаа гүүрэн дээр өлгөжээ
Зүүн аймгуудын нутгаар явган шуурга шуурна