2019-11-19
Өнгөрсөн сард Британид ирсэн хөргүүртэй ачаанаас 39 хүний цогцос илэрсэн нь бүгд Вьетнам улсын иргэд байсан юм.
Цогцоснуудыг таниулах ажил дуусаад 10 хонож байгаа ба тэдгээрийг эх оронд нь шилжүүлэх зөвшөөрөл Британийн шүүх дээр хүлээгдэж байна.
Гэтэл шарилуудыг буцааж ирүүлэх зардал хохирогчдын ар гэрийнхэнд санхүүгийн шинэ дарамт болж байгаа ажээ. Британид ажиллахаар явахдаа хохирогч тус бүр $50,000 хүртэл мөнгийг хил давуулах ажлыг зохион байгуулагчдад төлсөн гэсэн мэдээлэл бий. Энэ мөнгийг олохын тулд зээл авсан, орон гэрээ зарсан хүмүүс олон байна.
Тиймээс Вьетнамын засгийн газар хохирогчдын ар гэрийнхэнд зээл санал болгосныг эх сурвалжууд мэдээлжээ.
Хохирогч нэг бүрийн шарилыг тээвэрлэн ирүүлэх зардал 66 сая дон ($2,840) бол чандрыг нь авах зардал 44 сая дон болж байгаа гэнэ. Дээрх хоёр хувилбараас ар гэрийнхэн нь сонгож, засгийн газраасаа мөнгө зээлэх боломжтой болсон байна.
Эх сурвалж: BBC
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд