​Дараах байгууллагын албан тушаалтнууд төрийн албаны машинаар хүүхдээ сургуульд хүргэсээр байна

2019-11-11

Төрийн албаны тухай хуульд албаны машиныг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон байдаг. Мөн Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон.

 

Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихаар ЦЕГ болон Төрийн албаны зөвлөл өглөө 07-09 цагийн хооронд  зарим  ерөнхий боловсролын сургуулиудад шалгалт хийсэн юм. Шалгалтын ажлын хэсгийнхэн нэгдүгээр сургууль, Монгол, Орос хамтарсан гуравдугаар сургууль, Бритиш, Орчлон зэрэг сургуулиудад төрийн албан хаагчид албан машинаа хувийн зорилгоор ашиглаж байгаа эсэхэд хяналт тавилаа. Шалгалтаар, албаны автомашинаар хүүхдээ зөөж байгаа тохиолдлууд хэд, хэд илрэв.

Дараах төрийн байгууллагуудын албан тушаалтнууд төрийн машинаар хүүхдээ сургуульд хүргэж байгаа зөрчил илэрлээ. Тухайлбал,

Орчлон сургууль: 

Засгийн газар 00-73 УНҮ

Засгийн газрын авто бааз 00-34 УБЗ

Авто тээврийн үндэсний төв 01-43 УБЗ

Улаанбаатар төмөр зам 23-02 УБЗ

Монгол Орос хамтарсан гуравдугаар сургууль:

Тагнуулын ерөнхий газар 07-82 УНН

Гадаадын иргэн харьяатын газар 77-66 УБҮ

Засгийн газрын авто бааз 01-19 УБЗ

Тагнуулын ерөнхий газрын авто бааз 06-33 УБҮ

Цагдаагийн ерөнхий газар 01-00 УБЗ

Цагдаагийн ерөнхий газар авто бааз- 05-36 УНҮ

Цагдаагийн ерөнхий газар авто бааз 80-04 УНЗ

Засгийн газрын авто бааз 09-58 УНҮ

Иргэний нисэхийн ерөнхий газрын үйлчилгээ 02-83 УБҮ

Авлигатай тэмцэх газар 01-94 УБҮ

Эрдэнэс-Тавантолгой 56-33 УНО

Улсын ерөнхий прокурорын газар 06-71 УБҮ

ЗДТГ 06-95 УНҮ

Засгийн газрын авто бааз 08-87 УБҮ

Улаанбаатар төмөр зам 02-45 УБЗ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 05-95 УБЗ

Нэгдүгээр сургууль:

Нийтийн аж ахуйг удирдах газар 05-63 УНҮ “Соната -7”

Засгийн газрын авто бааз 06-60 УБҮ “Соната -7”

Улаанбаатар төмөр зам  02-35 УБЗ “Киа Оптима”

 Цагдаагийн ерөнхий газар 06-63 УБҮ “Соната-7”

Улаанбаатар хотын Цагдаагийн газар  65-68 УБЧ “Хьюндай аксент”

Хувийн хэрэгцээнд ашигласан тохиолдолд ямар хариуцлага тооцдог тухай тодруулахад Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн удирдлагын албаны ахлах референт Я.Хишигт “ Хувийн хэвшилд ашигласан тохиолдолд ёс зүйн зөрчил болно. Тэгэхээр зөрчил гаргасан хүмүүст ёс зүйн зөрчлийг хянан шалгах журмын дагуу ёс зүйн хариуцлага тооно. Мөн төрийн албаны хуулийг зөрчсөн болохоор төрийн албаны албан хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: ITOIM.MN

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө
Үндсэн хуулийн цэц хуралдана
Энэ жилийн хамгийн үнэтэй 10 автомашины брэнд
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно
Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчилэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Баянзүрх дүүрэгт МАН-аас рейтинг өндөртэй улстөрчид үзэх нь
Хулгайлсан автомашиныхаа арлын дугаарыг өөрчлөн зарж борлуулах гэж байсныг илрүүллээ
Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ
Алтанбулаг боомтоор орж ирсэн 205 иргэнийг Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлажээ
Улаанбаатар хотод эм, эмнэлэгийн хэрэгслийн төвлөрсөн агуулахыг барьж байгуулна
Узбекистанд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Шүүх Э.Оюунболд аваргын нэхэмжлэлийг хэрхэн шийдэх вэ?
БНХАУ-ын пуужин Атлантын далайд унаж дэлбэрчээ
Хахууль авсан хэрэгт холбогдсон шүүгчдийн гэм буруутай, эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгуулийн маргааш л бут үсрэх Ардчилсан намын түр эвлэрэл
COVID-19: Халдварласан хүний тоо 4,525,000 давж, 303,371 хүн нас баржээ
Хамгийн олон хууль санаачилж батлуулсан гишүүд
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ авах сүүлийн хугацаа энэ сарын 19
Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлана
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!