2019-11-01
БНХАУ өчигдрөөс 5G сүлжээг худалдаанд гаргаж эхэлсэн байна. Мөн үндэсний хэмжээнд энэ технологои, өндөр хурданд нь түшиглэсэн сүлжээг бий болгохын тулд харилцаа холбооны компанийн хүчин чадлыг нэмнэ гэж амлажээ. Энэ салбарын гол төлөөлөгч Хятадын "Телеком", "Мобайл", "Юником" компаниуд харилцаа хоблооны салбарын тулгамдсан асуудал, боломжийн талаар судлахад зориулсан олон улсын арга хэмжээ эхлэх үеэр энэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа талаар зарласан байна.
Түүнээс гадна өнөөдөр гар утсанд зориулсан шинэ багцуудыг танилцуулна. Мөн энэ жилийн сүүлээр БНХАУ-ын 100 хотод 130 мянган станцыг барина гэж мэдэгджээ. Мэдээлэл технологи, аж үйлдвэрийн яамнаас өнгөрсөн зургадугаар сард энэ гурван компанид 5G сүлжээг худалдааны зорилгоор ашиглах зөвшөрлийг олгосон байна. Харин энэ сүлжээг худалдаж эхлэхээс өмнө зарим хотод хэрэглэгчид гар утас болон бусад цахилгаан хэрэгслээсээ энэ сүлжээг ашиглан интернэтэд орох боломжтой эсэхийг шалгахын тулд туршил хийжээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд