Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна

2019-10-16

Ядуу орнуудад мөнгө төлж дүрвэгсдийг байршуулна

Нобелийн эдийн засгийн шинжлэх ухааны шагналыг хүртсэн гурван хүний нэг Майкл Клэмерийн ядуурлын талаарх судалгааны талаар хүн болгон ам уралдан ярилцаж байна. Гэхдээ түүний 2011 онд хийж байсан судалгааны ажил өдгөө дэлхий дахинд тулгамдаад буй өөр нэгэн том сорилтыг шийдвэрлэхэд чиглэсэн байв. Энэ бол дүрвэгсдийн бодлого. Тэрбээр судалгаандаа дэлхийн эргэн тойрон дахь улс төрийн эмх замбараагүй байдал цагаачлал, дүрвэгсдийн дарамтыг хэрхэн бий болгож байгааг тайлбарлажээ. Сирид иргэний дайн болон бусад улс төрийн зөрчлүүдээс болж дэгдсэнээр дүрвэгсдийн их урсгал Европыг чиглэх болсон. Гэвч үндсэрхэг үзлийг баримтлагчид дүрвэгч, цагаачид тэдний ажлын байрыг булааж байна хэмээн гомдоллож, эсэргүүцэх аж. Улмаар тэд дүрвэгсдийн урсгалыг сааруулахын тулд шалгуураа чангатгаж, тусгаарлах хана барих хүртэл арга хэмжээ авч байна. АНУ-ыг “залгих” дүрвэгсдээс болгоомжлох айдас нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ч нөлөөлжээ. Эдийн засгийн цагаачид хөх захтан ажилтнуудын цалингийн системийг муутгах вий гэх болгоомжлол хамгийн их байв. Улмаар эдийн засгийн алдагдал нь цагаачлалын бодлогын үндэс болсноор дүрвэгсэд хохирч үлдэх магадлалтай.

Харин “Олон улсын дүрвэгсдийн хуулийн эдийн засаг” гэх Райн Бабб, Дэвид Лэвин нартай хамтарсан бүтээлдээ Майкл Клэмер дүрвэгсдийн бодлого яагаад бүтэлгүйтсэн талаар хэрэгцээтэй загвар дээр суурилан тайлбарлажээ. Судлаачид эн тэргүүнд дүрвэгсдийг хүлээн авахаар сонгосон орон бусад орноос илүү урамшуулал хүртэнэ гэдгийг онцолжээ. Гэхдээ өөр олон орон дүрвэгсдэд орогнол олгох тусам олгогдох урамшууллын хэмжээ буурна. Түүнчлэн дүрвэгсдийг хүлээн авч буй оронд тодорхой хэмжээний зардал гарах тул нэг бол маш олон дүрвэгсдийг хүлээн авах эсвэл огт авахгүй байх сонголтыг үүсгэдэг аж. Эцэст нь улс орнууд  дүргэгсдийг хүлээн авах нь хэрээс хэтэрсэн болохыг хүлээн зөвшөөрч, тэдний тоог бууруулахыг эрмэлзэж байна.

Тэгвэл энэ асуудлыг 1951 оны Дүрвэгсдийн асуудлаарх конвенцын теоремыг ашиглан шийдвэрлэх арга замыг эрэлхийлжээ. Дүрвэгсдийг хүлээн авахаар зөвшөөрсөн орнууд хамтран илүү сайн орчныг бүрдүүлэх аж. Гэхдээ дүрвэгчид нь улс төрийн хямралаас зугтсан уу, эдийн засгийн ашиг хонжоо хайж байна уу гэдгийг ялгахад төвөгтэй. Улс орнууд өөрийн орны иргэдийн боломжийг хамгаалах, бусад зардлаас шалтгаалан эдийн засгийн дүрвэгсдийг хязгаарлах бодлого барих хандлагатай байдаг.  Тэгвэл дээрх асуудлуудыг шийдвэрлэх нэг арга зам нь ядуу орнуудад дүрвэгсдийг хүлээн авсных нь хариуд хөрөнгөтөн орнууд төлбөр төлөх аж. Хариуд нь ядуу орнууд дүрвэгсдийн хөдөлгөөнийг хязгаарлахгүй өөрөөр хэлбэл тусгаарласан хуаранд байрлуулахгүй чөлөөтэй амьдруулах ёстой. Ингэснээр дүрвэгчид аль оронд очихоо сонгох боломж нээгдэж, цаашлаад хөгжингүй орнуудаас мөнгө хөрөнгө хөгжиж буй эсвэл ядуу орнууд руу шилжих эерэг талтай.

Гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрсэн хүний тоо 2018 онд 2.3 саяар нэмэгдэж, 70 сая давснаар урьд өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрсэн гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас Женев хотод жил тутам тавьдаг “Дэлхийн чиг хандлага” илтгэлд дурджээ. Үүний зэрэгцээ нийт дүрвэгсдийн гуравны хоёр орчим нь Сири, Афганистан, Өмнөд Судан, Сомали улсынх байжээ. Дүрвэгсдийг хүлээн авч буй орнуудын жагсаалтыг Турк улс тэргүүлжээ. Турк улс өнгөрсөн онд 3.7 сая дүрвэгчийг хүлээн авсан байна. Туркийн араас Пакистан, Уганда, Судан, Герман улсууд оржээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй