Австрийн зохиолч нобелийн эзнээр тодорлоо

2019-10-11

Шведийн нийслэл Стокхолм хотноо энэ сарын 7-нд Нобелийн долоо хоног физиологи, анагаах ухааны салбарын нэр дэвшигчдийг зарласнаар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хими, анагаах ухаан, уран зохиолын салбарын эрдэмтэд тодроод байна. Энэ оны уран зохиолын салбарын Нобелийн эзнээр Германд төрсөн Австрийн зохиолч Петр Хандке тодорчээ. Энэ жилийн Нобелийн долоо хоногийн онцлог нь өнгөрсөн болон энэ оны уран зохиолын салбарын хоёр шагналтны нэр тодорсон юм.

Өнгөрсөн оны Нобелийн шагналтнаар Польшийн зохиолч Ольга Токарчук тодорлоо. Америкийн эрдэмтэн Жон Гуденоф, Их Британийн эрдэмтэн Стэнлий Уиттинхэм, Японы эрдэмтэн Акира Ёшино нар “лити-ион цэнэг хураагуур” буюу гар утасны батерей бүтээж энэ оны химийн салбарын Нобелийн шагналын эзэн боллоо. Шагналыг өчигдөр Стокхолм хотод гардуулсан юм.

Эдгээр хөнгөн, дахин цэнэглэдэг зай хураагуурыг гар утас, зөөврийн компьютерээс эхлээд цахилгаан хөдөлгүүртэй машинд хүртэл ашигладаг болсон. Мөн сэргээгдэх эх үүсвэр болох нар, салхинаас их хэмжээний эрчим хүчийг хадгалах боломжтой гэж Шведийн Эзэн хааны шинжлэх ухааны академийн дэргэдэх Нобелийн хороо мэдэгджээ. 97 настай Гуденоф нь хамгийн өндөр насандаа Нобелийн шагнал хүртсэн хүн болж байна. Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнаар АНУ-ын хоёр, Их Британийн нэг эрдэмтэн тодорлоо. Тэд “Эсүүд хүчилтөрөгчийн агууламжийн өөрчлөлтийг мэдэрч, түүнд дасан зохицдог механизм”-ыг нээсэн учир Нобелийн шагналыг хүртсэн юм. Энгийн жишээ дурдахад хэт бариу хувцас өмсөх үед цусны судаснууд дарагддаг гэдгийг тэд нээжээ.

Хамгийн сүүлд 2017 оны утга зохиолын Нобелийн шагналыг Япон гаралтай англи хэлтэй зохиолч Казүо Ишигүро хүртсэн билээ. Тухайн үед зохиолч Казүо Ишигүрог идэр залуухан Нобелийн шагналтан хэмээн тодорхойлогдож байлаа. Энэ жил Нобелийн шагналыг есөн сая швед крон буюу 900 мянга гаруй ам.доллар дагалдана. Энэ удаа Нобелийн шагналд “Хаан ширээний тоглоом”-ын зохиолч Жорж Р.Р Мартин, Хятадын зохиолч Үй Хуа нар шинээр нэр дэвшсэн нь олны анхаарлыг татаж байна. Энх тайвны шагналтныг өнөөдөр, эдийн засгийн салбарын Нобелийн шагналтыг ирэх даваа гаригт зарлана.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна
Төвийн зургаан дүүргийн засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцуулж байна
Цахим ертөнцийг шуугиулж буй загвар өмсөгч эмээ нар
Ухаалаг утастай Монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг
METRO хот: Хүүхдийн автобусанд зам тавьж өгөөрэй
Путины сансрын мөрөөдлийг хулгайлсан авлигын сүлжээ
Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ
Засгийн газрын хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулыг томиллоо
Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ
Хонгконгийн их сургууль "ДАЙНЫ ТАЛБАР" болж хувирав
ЖДҮХС-ГИЙН ХЭРЭГ: Б.Батзориг хэргээ хүлээн, зээлээ төлөх замаар ялаа хөнгөрүүлэх үү
Энэ өдөр дэлхийн түүхэнд
АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсгийг хэлэлцлээ
Дэлхийн нүүрсний зах зээлийг эзлэх ОХУ-ын төлөвлөгөө
Цагдаагийн байгууллагад цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байна уу?
Британид амиа алдагсдын шарилыг шилжүүлж авах зардлыг Вьетнамын засгийн газар иргэддээ зээлэхээр болжээ
Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”
87 настай эмэгтэй хүүхдүүдэд зориулан 75 малгай нэхэж, гадаа өлгөжээ
ЕТГ: “Чингис хаан” одонг THE HU хамтлагт олгохоор шийдвэрлэлээ
Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40”-ийг үзмэр болгов