2019-10-10
Тайландын Зэрлэг ан амьтан, ургамал хамгааллын газарт өнгөрсөн бямба гарагт үхсэн заанууд авто замын хөдөлгөөнд саад учруулж буй тухай дуудлага ирсэн байна. Тодруулбал, албаны хүмүүс тус дуудлагын дагуу очиход нас бие гүйцсэн таван заан, нэг тугал Хэйв Нарок хэмээх суурьшлын бүс орчимд үхсэн байжээ. Мөн эдгээр зааныг Хао Яай хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нутагшуулж байсныг тогтоожээ.
Шинжээчдийн үзэж буйгаар зааны тугал тус цэцэрлэгт хүрээлэн дэх “үхлийн” гэгдэх, хүчтэй урсгалтай хүрхрээний хажуугаар явж байхдаа осолдох гэж байсныг нь бусад заан аврах гэж байгаад хамт унасан байж болзошгүй аж.
Дээрх цэцэрлэгт хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Ханчит Сринопаван үлдсэн хоёр зааныг хамгаална гэдгээ мэдэгджээ. Тайландын “Зэрлэг амьтдын найзууд” сангийн үүсгэн байгуулагч Эдвин Виек “Заан сүргээ хамгаалж, хоол хүнс хайхдаа үрэгдэх тохиолдол их гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэхэд хүний хийж чадах зүйл ховор, байгалийн шалгарлаар аль хүчтэй нь амьд үлддэг” гэж BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Сонирхуулахад, Тайландад 7000 орчим Азийн заан үлдсэн бөгөөд тэдний талаас илүү хувь нь цэцэрлэгт хүрээлэнд нутагшдаг.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд