ВИДЕО: Онлайн байхын давуу талуудыг зөв ашиглацгаая

2019-10-09

Хүүхэд залуусыг #Цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдлээс урьчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн "#Зөвийг Түгээе" аяныг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, "Faro foundation Mongolia" ТББ хамтран зохион байгуулж байна. Тус аянд нэгдэцгээе.

#Онлайн байхын давуу талуудыг зөв ашиглацгаая

Орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүн бүрт тэгш боломж олгодог хэрэгсэл бол нийгмийн сүлжээ юм. Үүнийг  ашиглан  хэн ч, хэзээ ч,  хаана ч, хэнтэй ч нэгэн зэрэг холбогдох боломжтой. Та алс хол байгаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ дэргэдээ байгаа юм шиг ярилцаж, бусад хэн нэгэнтэй сонирхол, зорилгын хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй хуваалцаж байгаа нь мэдээллийг технологийн үр шимийг хүртэж байгаа хэрэг юм.

#Нийгмийн сүлжээний соёлыг хэвшүүлцгээе

Бие биенээ дайрч доромжлохгүй, зөв боловсон үг хэллэг хэрэглэж, бусдад хүндэтгэлтэй хандах нь нийгмийн сүлжээний хэрэглэээний соёл юм. Хүн бүрийн хандлага, харах өнцөг өөр өөр тул таны нийтэлсэн бүхэн бусдад таалагдах албагүй, бас бусдын санаа бодол ч таны сэтгэлд нийцэхгүй байж болно. Тиймээс соёлтой хэрэглээг яг одоо өөрөө эхэлцгээе.

#Мэдээллийн технологийг өөрийн хөгжилд боломж болгон ашиглацгаая

Дэлгэцний ард суугаад л гадаад улс орны хэл, соёлоос суралцаж, дэлхийн боловсролыг ч гэрээсээ олж авч болно. Алдартай хэн нэгний лекцийг сонсож, сонирхдог дуртай зүйлийнхээ чиглэлээр гүнзгийрүүлэн судлахад цахим орчинд танд мэдээллийн эх үүсвэр болох тул өөрийгөө боловсруулахад, хөгжүүлэхэд, чадваржуулахад боломж болгон ашиглацгаая.

ВИДЕО:

Та цахим орчинг зөв ашиглах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах сувгуудыг дагаарай.

Facebook page

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ