2019-10-08
БЗД-ийн 27-р хороонд оршин суух айлын пийшин дөнгөж сая дэлбэрчээ. Тухайн айлын пийшин нь үүдний өрөөнд нь байдаг ба дэлбэрэх үед нь хүн байгаагүй байна. Дэлбэрсний улмаас байшингийн хаалга эвдэрч, үүдний хэсэг сууриасаа гарч, тухайн өрөө дахин ашиглах боломжгүй болсон байна.
Тухайн айл сайжруулсан шахмал түлшээр галласан бөгөөд галлах зааварчилгааг өнөөдөр аваад галаа түлсэн гэдгээ хэлжээ.
Яг одоо тухайн айлд хорооны удирдлагууд ирсэн бөгөөд цагдаа, онцгой байдалд дуудлага өгөөд байгаа юм байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд