Орос, Америкийн “визний дайн”

2019-10-04

Орос, Америкийн “визний дайн”

ОХУ, АНУ-ын хооронд “визний дайн” дэгдээд багагүй хугацаа өнгөрч, улам даамжирч буй талаар гадны хэвлэлүүд мэдээлж байна. Оросын дипломатууд аравдугаар сарын 3-ны Лхагва гаригт дахин Америкийн виз авч чадаагүй талаар ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв. Оросын Гадаад харилцааны яамны төлөөлөгчид энэ удаа "Диалог Форт-Росс" Орос-Америкийн уулзалтад оролцох байсан нь ийнхүү талаар болжээ. Захарова “Энэхүү яриа хэлэлцээ нь олон улсын дипломат ёсоор хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой. Вашингтоны улс төрийн хүрээний хэн нэгэн ийм зорилгод таатай биш хандаж байгаа бололтой" хэмээн хэлжээ.

Вашингтон НҮБ-ын чуулганд оролцохоор виз мэдүүлсэн Оросын дипломатчдад өнгөрсөн сард виз олгоогүйгээ "техникийн шалтгаан”-тай холбон тайлбарлажээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын ЭСЯ ийнхүү виз олгохоос татгалзсаныг “ичгүүргүй явдал” хэмээн хэлсэн байна. Оросын удирдагчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Нөхцөл байдал Орос, НҮБ-аас нэлээд хатуу хариу үйлдэл хийхийг шаардаж байна” гэж хэлжээ.

Вашингтон өнгөрсөн хавар 60 дипломат ажилтан, тэдний гэр бүлийг АНУ-аас хөөж, Оросын дипломат ажилтнуудын эсрэг “визний дайн” эхлүүлсэн талаар ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов өнгөрсөн долдугаар сард мэдэгдэж байв. Тэрбээр “Америкчууд Оросын дипломатууд болон захиргааны ажилтнуудад виз олгохоо больсон” гэжээ. Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “Орос улс АНУ-ын визний “дайн”-д оролцохыг хүсэхгүй” хэмээн өнгөрсөн сарын сүүлийн өдөр мэдэгджээ. Тэрбээр “АНУ энэ дайныг эхлүүлж, өнөөдөр улам даамжирч байна” гээд виз олгохоос татггалзаж буй үйлдэлд нь хатуухан хариу барих боломжтойг дурдсан байна.

Энэ дайнаас болж ОХУ-д багагүй хүндэл учирч байгаа ажээ. Ялангуяа ОХУ-ын дипломат ажилтнууд АНУ руу богино болон урт хугацаагаар зорчих боломжгүйд хүрч буй юм байна.

Рябков "Бид америкчуудыг тохиролцоонд урьж байна. “Нүдэнд нүд, шүдэнд шүд” зарчим үйлчлэхгүй" гэж онцолжээ. Тэрбээр Оросын тал Америкийн үйлдэлд адилхан хариу барих талаар бодох болно гэж амалсан байна.

Нью-Йорк хотноо есдүгээр сарын 24-30-ны хооронд үргэлжилсэн НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 74-р чуулганд оролцох хүсэлт илгээсэн ч АНУ-ын Элчин сайдын яам Оросын зарим төлөөлөгчдөд виз олгохоос татгалзжээ. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий ассемблейн төлөөлөгчдөд виз олгоогүй асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзах үеэр НҮБ-ын Ерөнхий ассемблейн хуралдаанд оролцох байсан Оросын төлөөлөгчдөд Америкийн виз олгоогүй асуудлын талаар ярилцсан байна. Түүний үзэж буйгаар, ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй төдийгүй хоёр талын яриа хэлэлцээнд багагүй саад учруулж буй аж. Сергей Лавров "Америкийн тал Оросын төлөөлөгчдөд виз олгохоос татгалзсан үйлдэлд анхаарлаа хандуулж байна" гэж хэлжээ.

Холбооны Зөвлөлийн Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Андрей Климов НҮБ-ын Ерөнхий ассемблейн хуралдаанд оролцохоор виз мэдүүлсэн Оросын дипломатчдад виз олгохоос татгалзсантай холбогдуулан хэлэхдээ “Энэ бол ОХУ-ын эсрэг биш, НҮБ-ын эсрэг хориг юм” гэжээ.

АНУ-аас ОХУ-д суух Элчин сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө Жон Хантсманы мэдээлснээр, ОХУ-ын нийт 200 гаруй төлөөлөгч есдүгээр сарын 24-нөөс 30-нд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 74-р чуулганд оролцохоор виз мэдүүлсэн ч 13 төлөөлөгчид виз олгогдоогүй байна. Виз олгогдоогүй хүмүүсийн жагсаалтад ОХУ-ын Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сергей Бутин, Холбооны зөвлөлийн Олон улсын хорооны дарга Константин Косачев, Төрийн Думын Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Леонид Слуцкий болон төлөөлөгчдийн орчуулагч нар багтжээ.

Эх сурвалж: RT, TASS

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хар тамхины хэргээр ял тэнссэн этгээдүүдийн 50 хувь нь дахин хэрэглэж байжээ
Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана
Халтиргаатай үед хэрхэн зөв алхаж явах вэ?
Монголд алмазын орд байдаг уу?
​Дараах байгууллагын албан тушаалтнууд төрийн албаны машинаар хүүхдээ сургуульд хүргэсээр байна
Эрдэмтэд бүх төрлийн хорт хавдрын эсийг устгах вирус дээр ажиллаж байна
Хяналтын долоон цэгт 24 цагаар ажиллаж байна
М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна
НДШ төлөхдөө эргэлзэгчид нэмэгдэж байна
АТГ: Анхаарал татсан хэргүүдийг хэрхэн шийдэв
“Тамирчид маань гудамжинд бэлтгэл хийж, олимпийн эрх авлаа”
Цагдаагийн алба хаагчдад шинэ загварын тэмээний ноосон хантааз олгов
АМЖИЛТЫН МЭДЭЭ: О.Гүндэгмаа 7 дахь олимпдоо оролцоно
"Их тайга" цайнаас мөөгөнцөр илэрлээ
Баянгол, Баянзүрх дүүргийн зарим хороог хуваах нь зүйтэй гэж шийдвэрлэв
Албадан гаргасан хятад иргэдийг Нанжин хотод хорихоор болжээ
Д.Одбаяр Монгол руу нисэх хүсэлт гаргажээ
С.Жавхлан гишүүн 3 машин, 30 адуутай
Ядуурлын эдийн засгийн бодит жишээ нь бид юм
Ачааны чингэлэгт амиа алдсан 39 хүн хэн болохыг таниулж дуусжээ