УБТЗ 77.4 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна

2019-10-03

'УБТЗ 77.4 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна'

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, 2018 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцлээ. Хуулийн дагуу 2018 оны төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газар аудит хийж, санал дүгнэлтээ гаргажээ.

Уг дүгнэлтдээ "Эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн, зээл ашиглагч байгууллагын санхүүгийн тайланд бүртгэлгүй нийт 1.006.7 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй" хэмээн дурджээ. Энэхүү хугацаа хэтэрсэн зээлийн мөнгөн дүнгийн задаргааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Тэрээр "Улаанбаатар төмөр зам дээр 77.4 тэрбум төгрөг байгаа. Засгийн газар Улаанбаатар төмөр замд дахиж дамжуулан зээл авч өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байгууллага зээлээ буцааж төлөхдөө луу унждаг. Цаашлаад хүчингүй болгуулах арга хэмжээ авдаг. Ийм үйлдэл гаргаж байсан аж ахуйн нэгжүүдэд Сангийн яам дахин зээл өгөхгүй" гэв.

Цаашлаад Орон нутгийн Засаг даргын Тамгын газарт дамжуулж олгосон зээл 144 тэрбум байгаа юм байна. Бүгд 228 тэрбум төгрөгийн зээлийн хугацаа хэтэрчихсэн байгаа гэнэ. Мөн Засгийн газрын тогтоол, шүүхийн шийдвэртэй найдваргүй болсон зээлийн хэмжээ 322 тэрбум төгрөг байгаа юм байна. Нийслэлийн тээврийн газар дээр 23.9, Даланзадгадын дулааны цахилгаан станц дээр 2.2, "Анод" банк дээр 2.7 их наяд төгрөгийн зээл байгаа гэдгийг хэллээ.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ
Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээжээ
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ хүрч ажиллалаа
Арван дөрвөн тарваганы арьстай хөлдөөсөн мах нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
Үе мөчний саажилттай ч пара бодибилдингийн ААШТ-ий цомын эзэн болсон М.Гантулга
Бага насны хүүхэд цонхоор унах гэж байсныг эсэн мэнд аварчээ
Малын хулгайтай тэмцэх хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
Филиппиний ерөнхийлөгчийн туслах иргэдийн шаардлагыг хүлээн авч нийтийн тээврээр ажилдаа иржээ
Бокс: Эррол Спенс Жуниор автомашины осолд оржээ
Халимагт Чингис хааны хөшөөг босгожээ
Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болжээ
Наоми Осака АНУ-аас татгалзаж, Япон улсын иргэн боллоо
Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Украины ерөнхийлөгч хамгийн урт хэвлэлийн хурал зохион байгуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ
Хөрөг бүтэх агшин
Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа