Байлдагчийн амь нас хохирсон хэрэгт ротын захирагч, салаан дарга нарт тус бүр таван жилийн ял оноожээ

2019-10-02

Өнгөрөгч оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг, байлдагч Б.Алтантулга нас барсан хэрэг гарсан билээ. Тэгвэл тус хэрэгтэй холбогдох шүүх хурал өчигдөр болж, холбогдох этгээдүүдэд ял оноосон байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Мото буудлагын батлионы танкын ротын захирагч А.Энхбаяр, танкын ротын нэгдүгээр салааны механик, жолооч Р.Вандалхангай, салаан захирагч П.Бадамсамбуу нарт холбогдох хэргийг шүүх хуралдаан болсон.

Хурлаар А.Энхбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, шүүгдэгч Р.Вандлхангаад Эрүүгийн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил, шүүгдэгч П.Бадамсамбууд мөн хуулийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оноожээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар тэнсэн харгалзах ял өгүүлэх хүсэлтэйгээр орж ирсэн ч ийнхүү шүүх бүрэлдэхүүн ял оноожээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

980.0 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ
Караокены галд өртсөн 16 хүн ГССҮТ-д эмчлүүлж байна
Энэ өдөр дэлхийн түүхэнд
Биатлоны домогт хос Хятадын шигшээг дасгалжуулж эхэллээ
Японд жаран жил тохиогоогүй гамшиг нүүрлэв
Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн хөдөлгөөнийг нээжээ
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээ хүрч ажиллалаа
Арван дөрвөн тарваганы арьстай хөлдөөсөн мах нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
Үе мөчний саажилттай ч пара бодибилдингийн ААШТ-ий цомын эзэн болсон М.Гантулга
Бага насны хүүхэд цонхоор унах гэж байсныг эсэн мэнд аварчээ
Малын хулгайтай тэмцэх хуульд ямар өөрчлөлт оруулах вэ
Филиппиний ерөнхийлөгчийн туслах иргэдийн шаардлагыг хүлээн авч нийтийн тээврээр ажилдаа иржээ
Бокс: Эррол Спенс Жуниор автомашины осолд оржээ
Халимагт Чингис хааны хөшөөг босгожээ
Мигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болжээ
Наоми Осака АНУ-аас татгалзаж, Япон улсын иргэн боллоо
Дорноговь аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Украины ерөнхийлөгч хамгийн урт хэвлэлийн хурал зохион байгуулж, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ
Хөрөг бүтэх агшин
Сэлбэ голын эрэг дагуу 2562м.кв талбайд амралт зугаалгын тохижилттой талбай байгууллаа