Хотын шинэ өнгийг тодорхойлсон “Батцагаан” дуган

2019-10-01

Дээвэр нь тагтааны сангасаар дүүрсэн, дотор тал нь тос, тоосондоо дарагдсан хуучны өнгө төрхөөр нь бид Ганданг төсөөлдөг. Тэгвэл энэ дүр зургийг мартуулам шинэ хэв маяг бүхий, 1080 ламын ном хурах, шашны цогцолбор “Батцагаан” цогчэн дуган ашиглалтад оржээ.

 

Есдүгээр сард нээлтээ хийсэн дугантай танилцъя. Жилд  бүр улсын маань нийслэлийг зорих  550 гаруй мянган жуулчны нүд хужирлах газар бол яах аргагүй Гандантэгчинлэн хийд.

 

Тэгвэл зориулалтын хадгалах газаргүйгээс үрэгдэн, гэмтэж байсан биет болон биет бус соёлын  өвөө бид өдгөө бид хойч үедээ баяртайгаар өвлүүлж, жуулчдад бахдалтайгаар үзүүлэх боломж бүрджээ.

Гандантэгчинлэн хийдийн Их Шанзодба А.Амаржаргал шинэ дуганы талаар ийн ярилаа

Тэрбээр “Жуулчид Улаанбаатараас үзэж сонирхох түүх, соёлын гол үзвэр болсон Монголын бурхан шашны төв Гандадтэгчилэн хийдийн дэргэд орчин үеийн чиг хандлагад нийцсэн “Батцагаан” дуганыг барьсан  нь түүхэн бүтээн байгуулалт болов.

Бид энэ дуганыг бариулах гэж олон жилийн өмнөөс мөрөөдсөн. Хийдийн дотоод тохижилтын ажлыг жилийн өмнөөс хийж эхэлсэн. Зөвхөн хурал хурах зориулалттай бус архив, судар номын сан, ёслолын танхимуудтай, сүсэгтэн олон ном бичүүлж, уншуулан, музей үзэж, бясалгал хийн, зоог гүнцгээ барьчихдаг, сүсэгтэн олон оюун санааны цогц үйлчилгээ авдаг цогцолбор болох юм.

Хуучны хэв маягт орчин үеийн  дизайны чиг хандлагыг шингээсэн уг дуганы нээлтийг есдүгээр сарын эхээр албан ёсоор хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, 245 м2 хурлын тэнхимийн талбайг “Эрдэнэт” хивсийнхэн хонины ноосон хивсээрээ шаллаж өгсөн. Бид гэртээ цагаан эсгий, ширдэг дэвсдэг уламжлалаар дуганы дотор талд цагаан өнгөтэй хивс, гадна талын шатны гишгүүрт улаан хивсийг орчин үеийн дизайны шийдэлтэйгээр, хурдан хугацаанд хийсэн.

Гандантэгчинлэн хийд нь Монгол төдийгүй олон улсын биет ба биет бус соёлын өвийг хадгалсан газар. Азийн Буддистуудын энх тайвны холбооны нэгдсэн удирдлагын төв нь төв энд байрлан, ерөнхийлөгчөөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ажилладаг юм. 6-р сарын 21-23-нд шинэ дуганы маань анхны үйл ажиллагаа болох Азийн Буддистуудын Энхтайвны бага хурлын XI Ерөнхий чуулган зохион байгуулагдсан.” гэлээ.

Орчин үеийн чиг хандлага, өнгө дизайн бүхий шинэ Гандан ийнхүү ашиглалтад оржээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй