Хүүхдийн тоглоомын талбай тамхи татах цэг биш

2019-10-01

Та анзаарч харсан байх, хүүхдийн тоглоомын талбай тамхины ишээр дүүрсэн байдгийг. Цэцэрлэгийн багачууд шуугилдан тоглож байгаа тоглоомын талбайд хэн нэгэн нь янжуур уугуулж, бяцхан үрсийг минь хордуулж байгааг.  Тамхи татан суух хэн нэгэн нь та өөрөө ч байж магадгүй. Уг нь хүүхдийн тоглоомын талбай тамхины цэг биш, түүнийг хэн хүнгүй л мэдэж байгаа.  2012 онд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үр дүнд нь иргэд хоол идэх, караокед дуулах, эсвэл уушийн газар шар айраг шимэхдээ дам тамхидалтад өртөхөө больсон. Үр дүн мөн. Гэвч үүнээс илүү гарч хэрэгжиж, дам тамхидалтад өртөж буй иргэдээ хамгаалж чадсангүй.

Тамхины хяналтын тухай хууль батлагдаж байхад нийт хүн амын 27.6 хувь нь дам тамхидалтад өртөж байна гэсэн судалгаа гарч байж. Энэ тоо буурсан гэж бодохгүй байна. Хуульд  цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газарт татахыг хориглоно гэсэн заалт бий. Энэ заалтыг дагаж байгаа хүн бараг алга. Гадуур хаа сайгүй л тамхи баагуулсан хүмүүс.  Тамхи татах тусгай цэг бараг байхгүйтэй холбоотой. Хэдий тийм ч иргэд минь, залуус аа, аав, ээж нараа, ядаж л хүүхдийн тоглоомын талбайд тамхи татахаа больёо. Тэртээ тэргүй Улаанбаатарын агаарын бохирдлыг дийлэхгүй, ханиад, томуунд дарлуулж байгаа бяцхан үрсээ тамхины утаагаар утаад яах билээ. Та ч, би ч ялгаагүй бяцхан үрийнхээ эрүүл энхийн төлөө сэтгэл чилээж яваа.  Хүүхдийн чинь тоглож байгаа тоглоомын талбайд хэн нэгэн нь тамхи татаж, уушгийг нь хордуулаад, дараа нь ишийг нь шидчихээд, шүлсээ хаяад явбал тааламжтай санагдахгүй л байх.  Бусдад ч гэсэн яг л тэгж санагдана. Тиймээс нэг нэгэндээ шаардлага тавьж, хүүхдийн тоглоомын талбайд тамхи татахаа больцгооё.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй