Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя

2019-09-19

Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг нээгээд  түгжрэл 30 буурна гэсэн тооцоолол хүлээлт талаар болов. Харин ч бүр эсрэгээрээ  сүүлийн хоёр өдөр замын хөдөлгөөний нягтрал эрс нэмэгдсэн учир иргэд, зорчигчид бухимдал, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.  Тиймээс замын түгжрэл огцом нэмэгдсэнд замын цагдаагийнхан арга буюу гол төв замуудын зүүн эргэлтийг хүчээр хаажээ. 43 сая шахам ам долларын зээлээр босч буй бүтээн байгуулалт маань нэг иймэрхүү  дүр зурагтайгаар  “өгөөж өлзий”-гөө өгч эхэлж байна.  

Сайхан гүүртэй болсон нь сайн хэрэг ч  тооцоолсон үр дүн авчирч чадах эсэх нь одоогоор  эргэлзээтэй байна.   

Нэг зүйлийг хэлэхэд  шууд ашгаа өгөхгүй дэд бүтцэд нэг улсаас удаа дараалан зээл авч байгаад нь иргэд анхнаасаа  тааламжгүй хандаж ирсэн.  Улаанбаатар хотод гэхэд Хөшигийн хөндийн хурдны зам, Яармагийн шинэ гүүр, Налайхын 20,9 км замын шинэчлэл гээд бүгд урд хөршийн зээлээр баригдсан.  Одоо энэ Замын цагдаагийн гүүрэн гарц. Хөдөө орон нутагт бүр ч олон бий.

Нэг улсаас ингэж дэд бүтцийн дүлий төсөлд их хэмжээний зээл авах нь эдийн засгийн үр өгөөж талаасаа хэр байдгийг хэлж мэдэхгүй. Хар ухаанаар бодоход  мөнгө үйлдвэрлэхгүй салбарт зээл аваад байгаа нь яавч оновчтой шийдэл биш. Тухайлбал, Замын цагдаагийн гүүрэн гарцын зээлийн хүүнд гэхэд өдөрт 30 сая төгрөг төлөхөөр байгааг  зарим иргэн тооцож гаргасан байна билээ.

Тийм болохоор л иргэд  дэд бүтцэд биш үйлдвэр, үйлчилгээний салбарт зээлийн хөрөнгөө зарцуул гэж сануулж хэлээд байгаа байх.  Учир нь энэ салбарт авсан зээл эргээд шууд мөнгө үйлдвэрлэж эхэлнэ. Логик нь эхлээд өөрсдөө мөнгөтэй болъё, дараа нь энэ гүүрэн гарц мэтийн дэд бүтцээ дотоодын эх үүсвэрээр барьж байгуулъя гэсэн санаа.  

Монгол Улс 2021 оноос зээлүүдээ төлж эхэлнэ, төсөвт ихээхэн дарамт ирэхээр байгаа. Тэр цагт аж үйлдвэрийн салбарт зээл тусламж авах иргэдийн сануулга эрх баригчдын толгой руу орж мэднэ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй