10260 тонн шахмал түлш борлуулжээ

2019-09-09

10260 тонн шахмал түлш борлуулжээ

Нийслэлийн удирдлагууд  өчигдөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж, "Таван толгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгажээ. 

“Өнөөдрийн байдлаар 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулахаар гэрээ байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар 165 мянган тонн шахмал түлш нөөцөлсөн. Жижиглэнгийн цэгүүдэд 21 мянган тонн түлшийг нөөцөлсөн. Одоогийн байдлаар нийт найман шугамаар 2300-2500 тонн шахмал түлшний үйлдвэрлэл явуулж байна. Энэ сардаа багтааж нэмэлт хоёр шугамыг ашиглалтад оруулснаар өдөрт 2900 тонн шахмал түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Батлагдсан орц, жорын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасралтгүй, хэвийн явагдаж нөөцлөлтийн ажлыг зохион байгуулж байна” хэмээн  “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Мөн өнөөдрийг хүртэл 10260 тонн шахмал түлш борлуулсан, иргэдийн зүгээс цэгүүдэд түлшгүй гэсэн гомдол ирээгүй  талаарх мэдээллийг өглөө.

Уулзалтын үеэр шахмал түлш тээвэрлэх зарим компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцсон юм. Тээвэрлэлт хийх компаниудын зүгээс тодорхой хэдэн шалтгаануудыг дурдаад шахмал түлшийг нөөцлөх, зөөх, ачихад асуудалгүй гэдгээ хэлсэн юм.

10260 тонн шахмал түлш борлуулжээ

Уулзалтын төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан  дундын агуулах болон гэрээ байгуулсан цэгүүдэд нэмж шахмал түлш нөөцлөх, хэсгийн ахлагч нартай нарийн холбоотой ажиллаж гэрээ байгуулан ажиллахыг албаныханд үүрэг болголоо. Мөн тэрбээр үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахын хэрээр шахмал түлшний хадгалалт нөөцлөлтөнд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

DR. UROLOGIST:2019-09-09 23:47:19
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

ЦАГ АГААР

  • Ням
    °C/°C
  • Даваа
    °C/°C
  • Мягмар
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Төв зам долоо хоног түгжирнэ
Эрүүл мэндийн салбар түргэн тусламжийн онгоцтой болно
Төрийн албан хаагчдад архигүй шинэ жил тэмдэглэхийг уриалжээ
Нимбэгний ач тус
2024 оны дэлхийн залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-д болно
Хятад иргэд хилээр дахин орж ирэхгүй учраас хасалт хийлгэхээр авчирсан гэжээ
Цагаан баавгай Оросын тосгонд орж иржээ
Улаанбаатарт 7 хэм хүйтэн байна
Хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахаар тохиролцсон байна
“Train to Busan 2” буюу “Peninsula” кино ирэх онд нээлтээ хийнэ
Хойд туйлд болох нохой чарганы аялалд Монголын хоёр иргэн оролцоно
Сайжруулсан шахмал түлшнээс гарсан үнсийг дахин боловсруулж байна
10-12 насны таван хүүхэд машин жолоодчихсон хотын төвийн хөдөлгөөнд оролцож яваад баригдлаа
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Томуугаар өвчилсөн хүүхдэд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ?
Төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгалуудыг худалдахыг завджээ
Зөвшөөрөлгүй газарт машин борлуулдаг зөрчил буурахгүй байна
Нугардаг дэлгэцтэй гар утас
Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
"Өвлийн идэш" махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах гэж байна.