Н.Батсуурь "Улсын аварга үнэгүй үйлчлүүлнэ" хэмээн үйлчилгээний ажилтныг дарамталжээ

2019-09-06

Монгол Улсын аварга Н.Батсуурь есдүгээр сарын 3-ны өдрийн 502 дугаар нислэгээр Монголд буусан байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдаа дэмжээд, Япон улсаас ирсэн тухай бичсэн байсан.

Мөн аварга Н.Батсуурь эх орондоо буусныхаа дараа цахим хуудсандаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудал /ОУНБ/-ын ажилчдын хариуцлагагүй байдлаас болж ачаагаа алдсан талаар нийтэлж, тус олон улсын нисэх буудлын үйлчилгээг шүүмжилсэн байдаг.

Энэ талаар “Чингис хаан” нисэх буудлын ажилтнуудаас тодрууллаа.

“Чингис хаан” ОУНБ-ын үйлчилгээ хариуцсан дэд захирал Л.Отгонжаргал:

-Улсын аварга Н.Батсуурь ачааныхаа виркийг дутуу өгснөөс болоод манай байгууллагатай шууд бус хамааралтай алдаа гарсанд хүлцэл өчиж байна. Н.Батсуурь аварга бизнес лоунжид гурван хүнтэй хамт орж ирсэн. Түүнээс үйлчилгээний төлбөр хүсэхэд Монгол Улсын аварга хүн учраас мөнгө төлөхгүй үйлчлүүлнэ гэдэг байдлаар манай үйлчилгээний ажилтнуудтай ёс бус харьцсан байсан. Тухайн үед манай ажилчид аль болох эв зүйтэй, хүндэтгэлтэй хандсан хэдий ч дайрч давшилж, доромжилж, бүр энгэрийн зүүлтээс нь зулгааж, “Чи хэн юм, чамайг ажилгүй болгоно” гэж хэлсэн байсан. Тухайн үед үйлчлүүлж байсан зорчигчид ч мөн “Та Монгол Улсын аварга хүн байж ингэж болохгүй шүү дээ” гэснийг тоогоогүй. Бидэнд баримт байгаа.

“Чингис хаан” ОУНБ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч Ц.Баасантуяа:

-Манай үйлчилгээний ажилтнууд нисэх буудлын үйлчилгээний ажилтны заавар, баримт бичгийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ баримт бичиг дээр үйлчилгээний ажилтнууд зорчигчтой хэрхэн харьцах, яаж мэндлэх, ууртай болоод бухимдалтай зорчигчтой хэрхэн харьцах талаарх заалтууд бий. Манай ажилчид үүнд заасан дүрэм, журмыг мөрдөж ажилладаг. Тиймээс би ажилтнуудаа хариуцлагын болон ёс зүйн алдаа гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ нь баримтаар нотлогдоно. Нөгөө талаар эрхэм аварга маань манай ажилтнуудыг хэл амаар доромжилж, хувь хүний эрх чөлөөнд халдсан. Иймээс энэ хүмүүсийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалж, ажил гүйцэтгэж байх үедээ авсан дарамтыг эсэргүүцэж байна. Дахин манай ажилтнуудад дарамт ирсэн тохиолдолд бид Үйлдвэрчний эвлэлийн зүгээс шат дараатай арга хэмжээ авах болно.



“Чингис хаан” нисэх буудалд нэр хүндтэй, нийгэмд томоохон байр суурь эзэлдэг, олны танил эрхмүүд ихээр үйлчлүүлдэг. Ингэхдээ үйлчилгээний ажилчидтай дээрэнгүй харьцах, тэднийг загнах, ёс бус үгээр дуудах тохиолдол нэг биш удаа гардаг байна.

Нийгэмд байр суурь эзэлдэг эрхмүүд “Чингис хаан” ОУНБ-ын үйлчилгээг шүүмжлэх нь элбэг. Тэр болгонд чимээгүй байж, ирсэн хэвлэлийг буцаадаг байсан бол энэ удаа бодит байдлаас хэт зөрүүтэй мэдээлэл тарсан тул ажилчдынхаа эрх ашгийг хамгаална гэж нисэх буудлын ажилтнууд хэлж байлаа.

Болсон явдлын үнэнийг нотлох камерын бичлэг, гэрч нар ч байгаа гэнэ. Олны хүндэтгэлийг хүлээсэн эрхэм аварга “Би бол улсын аварга хүн” хэмээн аархан, үйлчилгээний ажилчидтай ёс бус харьцсан нь бидэнд мэдэгдсэн зөвхөн нэг жишээ.

Тэрбээр үйлчилгээний ажилчдыг "Ажилгүй болгоно" хэмээн дарамталсан тул тэд яриа өгөхөөс айн, татгалзсан юм. Нийгэмд өөрийн байр сууриа бий болгосон, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж явдаг эрхмүүд ийм авир гаргаж яваа нь харамсалтай.

Эх сурвалж:zindaa.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй