АНУ, БНХАУ харилцан нэмэлт татвар ногдуулжээ

2019-09-02

АНУ өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын гутал, ухаалаг цаг, телевиз зэрэг нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэлт татвар ногдуулж, үүний хариуд БНХАУ нефть тэргүүтэй АНУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулснаар хоёр талын худалдааны маргаан улам даамжирсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сэтгүүлчдэд мэдээлснээр, хоёр талын төлөөлөгчид энэ сарын сүүлээр уулзах ажээ. Мөн тэрбээр твиттер хуудсандаа жиргэхдээ, би улсынхаа Хятадаас хамааралтай байдлыг багасгахыг зорьсон хэмээгээд, Хятадаас өөр нийлүүлэгч олохыг Америкийн компаниудад дахин уриалжээ.

Нэмэлт татварын шинэ үе шат орон нутгийн цагаар ням гарагийн 12 цагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн нөлөө бүхий эдийн засагтай хоёр орны худалдааны дайн жил гаруйн өмнөөс эхэлснээс хойш нефтийн бүтээгдэхүүнд анх удаа татвар ногдуулсан нь энэ юм. Тодруулбал, БНХАУ Америкаас гаралтай 5078 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс 1717-д нь 5 болон 10 хувийн нэмэлт татвар ногдуулжээ.

Д.Трампын засаг захиргаа цаашид Хятадын импортын 125 тэрбум гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүнд 15 хувийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байна хэмээн мэдэгдсэний дунд ухаалаг өсгөгч, “Bluetooth” чихэвч, хувцас зэрэг багтаж байгаа ажээ. БНХАУ үүний хариуд АНУ-ын 75 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах үйл явцыг эхлүүлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”