Израйлийн бөхтэй барилдуулахгүйн тулд Иран улс бөхөө дарамталжээ

2019-09-02

Ираны жүдо бөхийн од, 27 настай Саид Моллай 81 кг-ийн жинд чансаагаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа тамирчин.

Гэвч өнгөрсөн долоо хоногт Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэр медаль зүүж чадаагүй юм. Хэсгээсээ шалгараад байсан Моллай цааш амжилттай барилдвал Израйлийн бөх Саги Мукитай оноолт таарах байв. Гэтэл Израйльтай дайсагнадаг Ираны эрх баригчид Моллайг дайсан орны бөхтэй барилдуулахгүйн тулд өмнөх барилдаандаа зориуд ялагдахыг шаарджээ.

Ираны тагнуулынхан тамирчны дэвжээнд ирж дарамталснаас гадна Тегеран дахь гэрийнхэнд нь дарамт шахалт үзүүлсэн байна. Ингээд Моллай Бельгийн бөхөд зориуд ялагдаж, Израйлий бөхтэй медалийн төлөө барилдах боломжоо алджээ. Израйлийн бөх цааш амжилттай барилдаж 81 кг-ийн жинд дэлхийн аварга болсон юм.

Энэ явдлын талаар мэдсэн Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч Мариус Вайзер “Бид тамирчдаа хамгаалах ёстой. Тиймээс Моллайг ирэх зуны олимпийн наадамд барилдуулахын тулд бүхнийг хийх болно. Тэр Олимпийн далбаан дор барилдаж ч болох юм” хэмээн ярьжээ.

Моллай тэмцээний дараа Герман руу ниссэн бөгөөд одоо Берлинд байгаа юм. Ираны зарим хэвлэл Моллайг Герман руу нисэхэд Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч Мариус Вайзер тусалсан гэж мэдээлсэн байна.

Мөн Моллайг Герман улсаас улс төрийн орогнол хүссэн гэжээ. Харин өчигдөр буюу Ням гарагт Моллай “Надад Германы виз байгаа тул би хэл амнаас хол байхын тулд энд ирээд байна” гээд улс төрийн орогнол хүссэн гэх мэдээллийг няцаажээ.

Моллайг улс төрийн шалтгаанаар дарамталсан асуудлаар шуурхай хурал зохион байгуулж, Ираны жүдогийн холбоог шийтгэх тухай хэлэлцэх гэж байгааг Вайзер бас мэдээлсэн юм.

Иран улс Израйлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд иргэдийнх нь гадаад паспорт дээр Израйльд нэвтрэхийг нь хориглосон байдаг.

Мөн тамирчдаа Израйлийн тамирчинтай өрсөлдөхийг хориглох явдал гардаг байна.

2017 онд дэвжээнд барилдаж байсан Ираны бөх Алиреза Каримид дасгалжуулагч нь “Израйль ялчлаа, чи одоо ялагдах ёстой” хэмээн хашхиран хэлж байгаа бичлэг тарж байв.

Энэ явдлын дараа Карими зургаан сар барилдах эрхээ хасуулж, дасгалжуулагч нь хоёр жил олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон юм.

 

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна
Төвийн зургаан дүүргийн засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцуулж байна
Цахим ертөнцийг шуугиулж буй загвар өмсөгч эмээ нар
Ухаалаг утастай Монголчууд гадныханд жилд 48 тэрбум төгрөг төлдөг
METRO хот: Хүүхдийн автобусанд зам тавьж өгөөрэй
Путины сансрын мөрөөдлийг хулгайлсан авлигын сүлжээ
Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ
Засгийн газрын хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулыг томиллоо
Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ
Хонгконгийн их сургууль "ДАЙНЫ ТАЛБАР" болж хувирав
ЖДҮХС-ГИЙН ХЭРЭГ: Б.Батзориг хэргээ хүлээн, зээлээ төлөх замаар ялаа хөнгөрүүлэх үү
Энэ өдөр дэлхийн түүхэнд
АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны гэрээний эхний хэсгийг хэлэлцлээ
Дэлхийн нүүрсний зах зээлийг эзлэх ОХУ-ын төлөвлөгөө
Цагдаагийн байгууллагад цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүч байна уу?
Британид амиа алдагсдын шарилыг шилжүүлж авах зардлыг Вьетнамын засгийн газар иргэддээ зээлэхээр болжээ
Ж.Батзандан Б.Хурц нар шүүх дээр “уулзжээ”
87 настай эмэгтэй хүүхдүүдэд зориулан 75 малгай нэхэж, гадаа өлгөжээ
ЕТГ: “Чингис хаан” одонг THE HU хамтлагт олгохоор шийдвэрлэлээ
Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40”-ийг үзмэр болгов