Б.Баатархүү: Нийслэлийн автозамыг бүхэлд нь хаахгүй

2019-09-02

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол улсад хийх айчлалын үер замыг хоёр өдрийн турш бүтэн хаана гэсэн мэдээлэлд ЦЕГ-аас тайлбар өглөө.

image

Цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү ”ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины манай улсад хийх айлчлалын үеэр автозамыг хаах мэдээлэл өчигдрөөс гарсан. Гэвч сошиал орчинд энэ талаар ташаа мэдээлэл тарааж, иргэдийг бухимдуулан, төөрөгдүүлж байна. Санаатай болон санамсаргүй байдлаар тарааж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс өндөр дээд хэмжээний айлчлалын зочдын аюулгүй байдлыг хариуцдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас тодорхой хэмжээнд зочны аюулгүй байдал, хэв журмын хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтыг төлөвлөгөө, удирдамжийн дагуу явуулна. Үүнтэй холбоотойгоор иргэдэд хүндрэл учруулж, чирэгдэл үүсгэлгүй, замыг удаан хугацаагаар хаалгүй аль болох замын хөдөлгөөнийг хурдан хугацаанд хэвийн байдалд оруулах зохицуулалтыг хийнэ. Тухай бүрт 96.3 радиогоор шууд дамжуулж мэдээллийг хүргэнэ. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн фейсбүүк, цахим сайт, Тээврийн цагдаагийн албаны фейсбүүд хаяг гэх мэт мэдээллийн сувгуудаар богино хугацаанд иргэдэд шуурхай байдлаар хүргэнэ. Яг одоо замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа бөгөөд зочин яг хэзээ ирэх талаар холбогдох байгууллагаас мэдээлэл өгнө. Хоёр өдөр автозамыг бүхэлд нь хаана гэсэн нь ташаа гэдгийг дахин хэлье” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”