Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдөр Германы ерөнхийлөгч Польшийн ард түмнээс уучлалт гуйлаа

2019-09-02

 

Өчигдөр буюу Ням гараг нь дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 80 жилийн ойн өдөр байлаа.

1939 оны есдүгээр сарын 1-нд Нацист Германы арми Польш улсын нутагт цөмрөн орсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлж байжээ. Өчигдөр энэхүү үйл явдлыг санан дурсах арга хэмжээ Польшийн хилийн жижиг хот Велюньд болж, дэлхийн улс орнуудын удирдагчид цугларсан юм.

Энэхүү хот Нацистуудын бөмбөгдөлтөд хамгийн түрүүнд өртсөн газруудын нэг ажээ.

Зургаан жилийн дараа дайн дуусахад Польш улс зургаан сая иргэнээ буюу хүн амынхаа бараг 20 хувийг алдсан бөгөөд тэдгээрийн талаас илүү хувь нь жүүд хүмүүс байсан юм.

Арга хэмжээнд оролцсон Германы ерөнхийлөгч Франк Уолтер Штайнмайер “Энэ дайн бол Герман улсын үйлдсэн гэмт хэрэг байсан. Хохирогчдын зовлон шаналалын төлөө би залбирч байна. Герман улсын түүхэн нүглийг уучлахыг би хүсэж байна. Бидний хариуцлага үүгээр дуусахгүйг би баталж байна” гэж мэдэгджээ. Тэр бас дайны үед үйлдсэн гэм буруутай үйлдлээ Герман улс өнөөдөр Европ тивийн хөгжилд тэргүүлэх замаар цайруулж байгаагаа онцолсон байна.

Уг арга хэмжээнд Германы канцлерь Ангела Меркель, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, Польшийн ерөнхийлөгч Андрей Дуда тэргүүтэй улс орнуудын удирдагчид оролцсон юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэхээр төлөвлөж байсан ч Дориан далайн хар салхины аюул улс оронд нь ойртож байгаатай холбоотойгоор айлчлалаа цуцалсан байна.

Түүхэн ойн арга хэмжээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг уриагүй нь 2014 онд Крымийн хойгийг Украинаас булаан эзэлсэн явдалтай холбоотой гэнэ.

Тэрээр 10 жилийн өмнө 70 жилийн ойн арга хэмжээнд уригдан оролцож байжээ. Нацист Германы цэрэг Польшийн нутагт халдан довтолсноос хоёр долоо хоногийн дараа Зөвлөлтийн цэрэг тус улсын зүүн хэсэгт нэвтэрч, хил хязгаараа шинэчлэн тогтоож байжээ.

Польшийн ерөнхийлөгч Андрей Дуда хэлсэн үгэндээ “Саяхан Европ тивд бусдын газар нутагт халдах, хил хязгаарыг хүчээр өөрчлөх зэрэг империалист хандлага эргэн ирэх шинж ажиглагдах боллоо” гэсэн нь Украинд болж буй хэрэг явдлыг шууд бусаар хэлсэн хэрэг байв.

Тэр бас сүүлийн жилүүдэд Европ даяар сэргэж байгаа үндсэрхэг үзэлтэй тэмцэхийг хүндэт зочдод уриалсан байна.

 

Эх сурвалж: Associated Press

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”