ТЦГ-ын гүүрэн гарцын нэвтрэх хөдөлгөөний эхний хэсгийг есдүгээр сарын 15-нд нээнэ

2019-08-29

Энэ жил нийслэлийн хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэл, дэд бүтцийг сайжруулахтай холбоотой олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэл хотод баригдаж байгаа авто зам, гүүрийн ажлуудын явцыг хэд хэдэн удаа биечлэн шалгаж, газар дээр очиж ажиллан, улгамдсан асуудлыг шийдвэрлэж, зам гүүрийн ажлыг хугацаандаа багтааж ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг өгсөн.

Удахгүй хичээлийн шинэ жил эхэлж, авто замын ачаалал тэмэгдэж, түгжрэл ихсэхтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.08.28/ шөнийн 23.00 цагийн орчимд Замын Цагдаагийн газрыын өмнөх гүүрэн замын ажлын явцыг шалгаж, газар дээр очиж ажиллалаа.

Хотын захирагчийг ТЦГ-ын гүүрэн гарцан дээр очиж ажиллах үед тус зам гүүрийн ажлын хойд хэсэгт буюу Хүүхдийн паркийн зүүн талын хэсэгт хэсэг ажилтнууд бетон цутгаж байсан бол урд хэсэгт нь буюу Хоме плаза талаас шөнийн ээлж гарч ажиллаагүй, зам барилгын ажил үргэлжлээгүй, зогсонги байдалтай байлаа.

Зам гүүрийн барилгын талбай дээр зөвлөх компанийн удирдлага инженерүүд ажиллаж байсан бол Хотын захирагч ерөнхий гүйцэтгэгч Хятадын компанийн удирдлагуудыг дуудаж уулзлаа.

Хотын захирагч хэлсэн үгэндээ “Энэ зун бороо хур элбэгтэй байснаас шалтгаалж, зам барилгын ажил хугацаа алдсан зүйл бий. Тиймээс өдөр шөнөгүй ажиллаж байж төлөвлөсөн хугацаандаа амжиж зам гүүрийн ажлаа дуусгах ёстой. Өдөр шөнөгүй ажиллаж байх ёстой хүмүүс ажлаа хийхгүй байна. Дуусчихна, болчихно гэж ажлыг хойш тавьсаар байтал өдөр хоног алдаж, удахгүй хүйтэрч ажил хийхэд хэцүү болох нөхцөл бүрдэнэ. Гүйцэтгэгч компани хүн хүчээ нэмж, зохион байгуулалтаа сайжируулж ажилла. Хяналт тавьдаг, хариуцдаг байгууллагын ажилтнууд энд байнга зогсож ажиллаж байх ёстой. Нийслэлчүүдийн хувьд нэг хоногийн өмнө ч гэсэн зам гүүрийн ажлаа нээх нь чухал ач холбогдолтой байгааг та бүхэн анхаарч ажиллах нь чухал байна” гэв.

Гүйцэтгэгч компанийн удирдлагийн зүгээс төлөвлөгөөний дагуу 09 сарын 15-ны өдөрт багтааж ТЦГ-аас Хөүм плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөний эхний хэсгийг нээнэ гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй