2019-08-27
Америкийн дуучин Тейлор Свифт Forbes сэтгүүлээс гаргасан судалгаагаар хөгжмийн салбарт хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучин болжээ. 2019 онд тэрбээр 185 сая долларын ашиг олсон бөгөөд түүний ихэнх хэсгийг “Reputation Stadium Tour” авчирсан байна. Тэрбээр хөгжмийн салбарын хамгийн өндөр орлоготой хоёр дахь эмэгтэй болох Бейонсегээс хоёр дахин илүү мөнгө олжээ. Бейонсе 81 сая долларын орлого олсон байна. Жилийн өмнө Кэти Перри жагсаалтыг тэргүүлж, Тейлор Свифт хоёрдугаар байр эзэлж байжээ.
Эхний 10 дуучин:
Энэхүү зэрэглэлийг тогтоохдоо 2018 оны 6-р сараас 2019 оны 6-р сар хүртэл олсон татварын өмнөх орлогыг харгалзан үздэг байна. Төлөөлөгч, менежер, хуульчийн хөлс хасагдаагүй ажээ. Тооцоог Nielsen Music ба Pollstar-ийн мэдээлэл, түүнчлэн зохион байгуулагчид, салбарын мэргэжилтнүүд болон бусад олон ододтой хийсэн ярилцлагад үндэслэн тооцдог гэнэ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд