1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно

2019-08-20

 

ЕБС-ИЙН 644 МЯНГАН ХҮҮХДИЙН ЭЦЭГ ЭХТЭЙ ШИНЭЧИЛСЭН ГЭРЭЭ БАЙГУУЛНА

Энэ жил 10 гаруй мянган оюутан шинээр элсэн орж байна. Өнгөрсөн жил таван их дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцалсан, цаашид их дээд сургуулиудын тоог бууруулж хооронд нь нэгтгэн чанарыг сайжруулахад анхаарна. Энэ жил Их дээд сургуулиудын төлбөр дунджаар 1.6-3.6 сая төгрөг байна.

Ерөнхий болосвролын 644 мянган хүүхдийн эцэг эхтэй гэрээ байгуулан ажиллана. Гэрээнд эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрх үүрэгт шинэ заалтуудыг нэмсэн. Тодруулбал, хүүхдийнхээ нас хүйс зан төлөвийг ойлгож бүх талын дэмжлэг үзүүлэх, эрүүл мэнд аюулгүй байдалд анхаарах, ном сурах бичгийг нь бүртгэх, хоцрогдолгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эцэг эхийн зөвлөгөөнд заавал оролцох, хүүхдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах, халдварт өвчний үзлэг оношилгоонд заавал хамруулах үүрэгтэй гэх мэт заалтуудыг гэрээнд шинээр оруулжээ

1-5-Р АНГИЙН СУРАГЧДАД МОНГОЛ ЁС, ХҮМҮҮЖЛИЙН ХИЧЭЭЛ ОРНО

Иргэний боловсролын хичээлийн агуулга, номд бага зэрэг өөрчлөлт орсон ба 1-5-р ангийн сурагчдад  Монгол ёс хүмүүжлийн хичээл, 6-12-р ангид Иргэний ёс зүй хичээл орно. Сурах бичгийн агуулга дээр эрдэмтэд, зургийн баг ажилласан. Хичээлийн хөтөлбөрийг шаардлагатай бол жил бүр засан сайжруулж явна. Цаг үеийнхээ шаардлагыг дагаад өөрчлөгдөж шинэчлэгдэж байх нь зөв юм гэж сайд Ё.Баатарбилэг хэллээ.

2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 644 мянган сурагч ЕБС-д суралцана. Энэ нь өмнөх жилээс 50 орчим мянгаар нэмэгдэж байгаа гэсэн үг. Цэцэрлэгт өмнөх оноос 15 мянгаар нэмэгдэж, энэ жил 275,800 хүүхэд хүмүүжинэ.

 

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг энэ оны долдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд наймдугаар сарын 15-ны 20:00 цагийн байдлаар 28.181 хүүхэд бүртгэгджээ.

 

БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ЦЭЦЭРЛЭГТ 1342 ХҮҮХЭД ХАМРАГДАНА

Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу 13 байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн 42 бүлгийн 1342 хүүхэд хамрагдаж байна.

Энэ наймдугаар сарын 27-30-ны өдрүүдэд нийслэлд "Сургалтын хөтөлбөрийг дэмжих арга зүй" сургалтад 7 дүүргийн 29 байршилд 421 танхимд 16825 багш, удирдах ажилтнуудыг хамруулах бэлтгэл ажлыг хангажээ.

"Сургууль автобус төсөл"-ийн дагуу сургуулийн автобуснуудыг Сонгинохайрхан дүүргийн 124, Налайх дүүргийн 103, Хан-Уул дүүргийн 10 дугаар сургуулиуд хүлээн авчээ. Нийслэлийн замын цагдаагийн газар, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба хамтран Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд хяналт тавих, оношилгоог наймдугаар сарын 19-23-ны өдрүүдэд хийнэ.

Улсын төсвийн хөрөнгөөр 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Нийслэлд энэ хичээлийн жил эхлэхээс өмнө шинээр 6280 хүүхдийн хүчин чадал бүхий 14 сургууль, 4635 хүүхдийн хүчин чадал бүхий 29 цэцэрлэг ашиглалтад орно. 2019 онд 137 сургуульд 1,7 тэрбум төгрөг, 231 цэцэрлэгт 762,2 сая төгрөгийн урсгал засварын ажил хийгдэж энэ сарын 15-н гэхэд бүрэн дууссан гэв.

Сэтгэгдэл үлдээх

USD BANK:2019-08-21 22:59:20
Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)

ЦАГ АГААР

  • Баасан
    18°C/5°C
  • Бямба
    22°C/6°C
  • Ням
    23°C/9°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”