З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан

2019-06-27

Түргэн тусламжийн машин замын хөдөлгөөнд оролцох үед санаатайгаар саад учруулсан явдал сүүлийн долоо хоногт хэд хэд бүртгэгджээ. Яаралтай тусламж үзүүлэх машинд зам тавьж өгөлгүй саатуулсны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж ухаан алдсан тохиолдол хүртэл бүртгэгджээ.

Мөн ДК дугаартай тээврийн хэрэгсэл гарц эмнэлгийн гарц хааж тавьснаар түргэн тусламжийн төвийн ажилчдад хүндрэл учруулжээ. Энэ талаар Нийслэлийн түргэн тусламжийн авто баазын ерөнхий инженер З.Орхонсүрэнтэй ярилцлаа.

-Иргэн хутгалуулсан дуудлагад явж байсан түргэний тэрэгт саад хийсэн явдал гарсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ сарын 24-ний өдөр л дөө. “Хутгалуулсан иргэн цус алдаад байна" гэх дуудлага хүлээн авсан юм. Яаралтай арга хэмжээ аваагүй тохиолдолд амь нас нь эрсдэх ч аюултай. Манай ажилтнууд яарч явахад нь өмнө саарал өнгийн жижиг тэрэг саад болсон байгаа юм.

Нарийхан зам дээр зөрөх боломж байхгүй. Манай ажилтан “Хутгалуулсан хүн цус алдаад байна. Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай ” гэхэд ахимаг насны эрэгтэй “Надад хамаагүй. Би бас ажилтай явж байна” гэж хэлээд бууж ирээд утсаараа зураг дарж, бичлэг хийсэн байгаа юм.

Цаг алдсаны улмаас өвчтөн гүн шоконд орж ухаан алдсан байсан. Эмч шаардлагатай үед зөв арга хэмжээ авснаар амь нас нь аврагдсан.

-Сая таны ярьсан тохиолдлоос гадна ДК дугаартай машин түргэн тусламжийн тэрэг хөдөлгөөнд оролцоход саад учруулсан гэсэн. Тухайд үед юу болсон юм бэ?

-“Зүрх муутай иргэний нуруу нь хугарлаа” гэсэн дуудлага энэ сарын 25-ны өдөр бүртгэгдсэн юм. Дуудлага хүлээн авсан даруйдаа богино хугацаанд хүрч шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж эмнэлэгт хүргэж ирсэн байгаа юм.

Гэтэл ДК дугаартай машин түргэний машины гарцыг нь хаагаад зогсчихсон байсан. Өвчтөнд яаралтай эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Манай ажилтнуудад их хүндрэл учруулсан байна лээ.

-Энэ мэт түргэн тусламжийн машинд саад учруулсан тээврийн хэрэгсэлд хариуцлага хүлээлгэх хуулийн ямар заалт байдаг вэ?

-Ийм хар амиа хичээсэн бүдүүлэг зан суртахуун гаргасан хүмүүст хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт дутмаг байна. Торгоод, сайндаа л жолоодох эрхийг нь хасаад явуулдаг. Иймд хүмүүс эмнэлгийн түргэн тусламжийн машинд тоомжиргүй хандаад байдаг юм.

Цагдаагийн машинаас бол айгаад сүнс нь зайлна. Тэдэнд дүрэм зөрчсөн жолоочид шууд хариуцлага тооцох эрх нь байдаг. Харин 103-ын түргэний тэрэгний жолоочид торгоод явуулах эрх байдаггүй болохоор тоохгүй.

Түргэн тусламжийн машинд саад болсноор та нэгэн гэр бүлийн элэг бүтэн амьдралд заналхийлж байгаа хэрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Түргэний машин таны хариуцлагагүй үйлдлээс шалтгаалж цаг алдаж хүний амь эрсэдвэл хариуцлага нь Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирдэг.

Бид үүргээ биелүүлж чадаагүй мэт нийгэмд ойлголт өгдөг. Гэхдээ 10 жилийн өмнөхийг бодвол замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд соёлтой болсон шүү. Болдоггүй хүмүүс ч бас байна.

-Нийслэлийн түргэн тусламжийн төвд өдөрт хэдэн дуудлага бүртгэгддэг вэ. Дуудлага хүлээн аваад явахад замын хөдөлгөөнд оролцогчид ямар хүндрэл учруулж байна?

-Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс хоногт 43 машин үйлчилгээнд явдаг. Үйлчилгээнд явахад ачаалалтай үед дуудлага түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд замын түгжрэл хүндрэл учруулдаг.

Мөн иргэдийн ухамсрын асуудал байдаг л даа. Яаралтай дуудлага үйлчилгээнд явж байхад зам хаших, гарц хааж тээврийн хэрэгслээ байршуулах зэргээр саад бэрхшээл учруулдаг. Зарим нь энэ талын мэдээлэл хомс байдаг байх. Зориудаар ч зам хааж, хаших тохиолдол байдаг. Түргэн тусламжийн машин хүний амь аврахаар минут секундтэй уралдаж ажил үүргээ гүйцэтгэдэг.

-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал яригдаж байгааг ухамсарлахгүй байна уу?

-“Би” гэсэн үзэл өнөөгийн нийгэмд давамгайлаад байна. “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн үзлээр замын хөдөлгөөнд оролцдог. Би энэ уулзварыг түрүүлж нэвтэрч л байвал цаана нь хүн нас барна уу, тахир дутуу болно уу гэдэг хамаагүй байна л даа, манай зарим жолооч нарт.

Өөрсдийнхөө амраг садан, ах дүүсээр зүйрлэж үзэх хэрэгтэй. Зай л гарвал хамраа чихэх гэж дайрдаг улс байдаг шүү дээ.

-Маявикийг зориулалтын бусаар ашиглаж байна гэх гомдол их байдаг?

-Нийслэлд олон хувийн эмнэлгүүд бий болсон л доо. Тэр бүхэн дуудлагын түргэний машинтай. Жолооч нар нь хувийн хэрэгцээндээ ашигладаг, үгүйг би мэдэхгүй юм. Мэргэжил арга зүйгээр хангагдаагүй, хэн нэгэн дурын нөхрийг жолоочоор ажилд авсан байдал нь иргэдэд буруу хандлага өгөөд байдаг.

Нийслэлийн түргэн тусламжийн машинууд тусдаа логотой, таних тэмдэгтэй байдаг. Зориулалтын дагуу л ашигладаг. 103-ын тэргийг жолооч нь ганцаараа жолоодоод хөдөлгөөнд оролцож явахад “Энэ хувийн ажлаа хийж явна” гэж хардаад байдаг.

 Шаардлагатай үед эмч нарын тасалгаанд өвчтөн тусламж үзүүлээд явах тохиолдол байдаг. Жолооч бол замын нөхцөл байдлыг зөв тодорхойлоод хурдан шуурхай эмнэлэгт үзүүлэх гээд л явж байдаг.

Сэтгэгдэл үлдээх

DR. PRADHAN:2019-07-11 08:57:36
Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

ЦАГ АГААР

  • Баасан
    18°C/5°C
  • Бямба
    22°C/6°C
  • Ням
    23°C/9°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эмэгтэй хүний цогцос олдсон хэрэгт холбогдуулж хоёр хүнийг баривчилжээ
Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд ямар өөрчлөлт оров
ТАНИЛЦ: Тусгай хамгаалалтад орох есөн газар
Үүнээс хойш, түүнээс цааш зээл авбал үйлдвэр, үйлчилгээний салбарт зориулдаг байя
АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”