Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП

2019-06-27

Өнөөдөр Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр тохиож байна. 2010 онд НҮБ-ын тайланд манай улсыг хар тамхи, мансууруулах бодис дамжин өнгөрөгч улс хэмээн тодорхойлж байсан. Харин үүнээс дөрөвхөн жилийн дараа буюу 2014 онд гарсан тайланд Монгол Улсыг хар тамхи, мансууруулах бодисын хэрэглэгч улс орон болсон хэмээн дүгнэжээ.

Хар тамхи хэрэглэгчдийн дийлэнх нь 18-35 насны залуус байдаг. Үүний шалтгаан нь урлагийнхантай холбоотой хэмээн СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга ярив. Учир нь сүүлийн үед залуусын дунд дэлгэрээд буй “Хип хоп” урлагийн “Trap” хэмээх шинэ урсгал нь залуусыг хар тамхи хэрэглэхэд ихээхэн нөлөөлж байгаа нь нууц биш.

Тухайлбал, өнгөрсөн жил рэппэр Don Dior гэрэлт гудамжинд өвс татаж байгаад хуулийн байгууллагаас нэг жилийн тэнсэн харгалзах ял сонссон. Мөн саяхан Youtube сайтаар “Лойчихсон” хамтлагийн Тука гэгч АНУ-аас монгол залуусыг “өвс тат” хэмээн уриаллаа. Түүний видеоны хандалт одоогоор 281 мянга давсан бөгөөд 12 мянган хүнд таалагджээ. Тэрбээр тус бичлэгтээ “АНУ-д өвс хэрэглэхийг зөвшөөрсөн. Учир нь өвс хорт хавдрыг эдгээж, хүний биед эерэг нөлөө үзүүлдэг” хэмээн ярилаа. Мөн Монгол Улсад өвс хэрэглэхийг хуулиар хориглож буй нь буруу хэмээн үзэл бодлоо илэрхийлэв. Бичлэгийг үзсэн залуусын дийлэнх нь өвс хэрэглэхийг хуулиар хүлээн зөвшөөрүүлэх тал дээр үзэл бодлоо сэтгэгдлээр илэрхийлж байлаа.

Хар тамхи хэрэглэхийг уриалж буй рэппэрүүд Тукагаар  зогсохгүй. Саяхнаас олон нийтийг “Youtube”-ээр байлдан дагуулж буй “Lil Puma” гэгч нь мөн л АНУ-аас охид залуусыг хар тамхинд уриалж эхлэв. Тэрбээр шинээр цацагдсан хип хоп дуун дээр “реакшн” буюу сэтгэл хөдлөлөө илэрхийлж цуврал бичлэг хийдэг нэгэн. Түүний дүрс бичлэгт өвс татаж буй нь илхнээ харагддаг бөгөөд “трэп” урсгалыг хар тамхитай холбон тайлбарлаж байна.

Монгол Улс гуравхан сая хүн амтай. Үүний 30 хувийг залуус эзэлдэг. Хэрэв Монголын ирээдүй болсон залуу үе хар тамхи хэрэглээд эхэлбэл юу болох вэ? Үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрнэ гэдгийг уншигч та хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.

2000-аад онд Digital, Ice Top зэрэг хамтлагууд монголчуудад хип хоп урлагийн сайхныг мэдрүүлсэн. Залуус бүгд энэ урлагт хайртай. Гэвч өнөөдөр энэ урлаг нь хар тамхи, мансууруулах бодистой нягт холбогдох болов. Ингэснээр үзэл бодол төлөвшөөгүй бага насны хүүхдүүд хип хоп урлагийг хар тамхи, мансууруулах бодистой холбон сохроор ойлгоход хүргэж байна. Үүнийг дагаад хүүхэд залууст хар тамхи татаж үзэх сэдлийг төрүүлж буй нь туйлын харамсалтай.

Сэтгэгдэл үлдээх

DR. UROLOGIST:2019-07-11 08:57:07
Хэрэв та өөрийн бөөрийг мөнгөөр зарахыг хүсч байгаа бол үнэ: $ 780,000USD харилцах имэйл:   DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

ЦАГ АГААР

  • Бямба
    25°C/11°C
  • Ням
    16°C/12°C
  • Даваа
    °C/°C

Төстэй мэдээнүүд



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"