Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна

2019-06-24

Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна

Монголын гурван сая 238 мянга гаруй (2019 оны зургадугаар сарын 23-ны байдлаар) иргэний 904 мянга гаруй нь буюу 28.4 хувь ядуу байгааг Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Хэтрүүлж тооцвол гурван хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангилалд байна гэсэн үг.

Талаараа нэг таван хошуу мал бэлчээсэн монголчуудын хувьд ядуу гэдэг ойлголт харьцангуй ойлголт байсаар ирсэн. Өөрийн гэсэн малгүй ч малтай айлын хаяа бараадан малыг нь маллаж, сүү цагаан идээг амиа зогоож амьдардаг байсан нь өнөөгийн ойлголтоор ядуучууд. Тэдний хувьд  хөрөнгөтэй, олон малтай айлууд нь тэднийг өлсгөлөнгөөс аврагчид байсан. Аврагчдынхаа ая таалалд нийцүүлэхгүй бол жинхнээсээ амьдрах аргагүй болдгийг “Тунгалаг Тамир” зохиол дээр гардагчлан өнчиг ишиг идчихсэн Буян эмгэний гуйлгачин болсон дүр харуулдаг.

Харин өнөөгийн Монголын ядуучуудыг нэг хүнд сарын орлогоор тодорхойлж байна. Ядуурлын шугамаас доош буюу сарын амь зуух орлого нь 166.580 төгрөгөөс доош бол ядуу ангилалд багтана. 900 мянга гаруй хүн сардаа 166.580 төгрөгөөр амьдарч байна гэсэн үг.

Нэг кг мах 10 мянга давсан гэж тооцвол ядуу хүн зөвхөн өл дарах мөнгөөр л амьдарч, амьдралын бусад наад захын хэрэгцээнд зарцуулах, тухайлбал, орон байр, өмсөх хувцас, унаа тээвэр, эрүүл мэнд, боловсрол, үр хүүхдээ өсгөх мөнгө байхгүй 900 мянган иргэн гэсэн үг.

Хүн ядуу байх сонголтыг сайн дураар хийдэггүй, үүнд тэр хүний амьдарч буй нийгэм, эдийн засаг, улс төрийн засаглал голлох нөлөөтэй. Ядуурлын түвшинг тодорхойлох судалгааг Үндэсний Статистикийн хороо Дэлхийн банктай хамтран2002 оноос хийж байгаа бөгөөд энэ хооронд ядуурлын дээд түвшин 35 хувь хүрч байсан. Тухайлбал, 2008 оны судалгаагаар ядуурлын түвшин 35.2 хувь хүрч байжээ. Харин 2008 оноос хойш уул уурхайн салбарын сэргэлтийг даган иргэдийн амьжиргааг дээшилсэн нь олон үзүүлэлтээр харагддаг.

Хэдийгээр ядуурлын түвшин буурсныг тоон үзүүлэлт хэлж байгаа ч (2016 онд 29.6 хувьбайсанбол 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр, хүн амын хэрэглээ ядуурлын шугамаас хэдэн хувиар доогуур байгааг илэрхийлдэг ядуурлын гүнзгийрэлт 2018 онд 7.2 хувь болж, 2016 оноос 0.5 пунктээр, ядуучуудын тэгш бус байдлын зэргийг хэмждэг ядуурлын мэдрэмж 2.7 хувь болж, 2016 оноос 0.2 пунктээр буурсан) ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа нь санаа зовинох үзүүлэлт. Мэдээж энэ төвлөрөл нийслэл Улаанбаатар хотод бий болж байна.

Монголчуудын ном зохиол дээрээс л уншиж байсан хотын үгээгүй ядуу иргэдийн дүр төрх бодитоор бий болж байна гэсэн үг.

Хөдөө орон нутагт 2016-2018 оны хооронд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдэж байна.

Хот суурин газарт амьдарч буй ядуучуудын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон бөгөөд Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байна.

Аймгуудаар авч үзвэл ядуурлын түвшин хамгийн өндөр нь Говьсүмбэр ажээ. 2018 оны жилийн эцсийн байдлаар Говьсүмбэр аймгийн хүн амын тоо 17590 байсан бөгөөд энэ аймгийн талаас илүү нь буюу 51.9 хувь нь ядуу амьдарч байна. Говьсүмбэрийн араас Говь-Алтай 45.1 хувь, Дорнод 42.5 хувь, Ховд 40.9 хувьтайгаар ядуурал өндөртэй аймгаар нэрлэгджээ.

Харин ядуурлын түвшин Өмнөговь аймагт хамгийн бага буюу 11.8 хувь байгаа нь уул уурхайн салбарын ач буян гэдгийг шууд хэлэх хэрэгтэй.Энд нүүрсний Тавантолгой, зэсийн Овутолгойн ордын ашиглалт явагдаж, Монголын эдийн засгийн тэтгэх гол судас болж байгааг шийдвэр гаргах түвшнийхэн бэлээхэн мэдэж байгаа. Монголын хүн амын гуравны нэг оршин сууж буй нийслэл Улаанбаатар хотод ядуучуудын ихэнх нь буюу 378.2 мянган хүн амьдарч байна.

Хэдийгээр албан ёсны статистик дүн ийм байвч ядуурлын бодит байдал үүнээс илүү гэж олон хүн мэтгэдэг. Уул уурхайгаас өөр ажлын шинэ байр бий болгож байгаа салбар бараг байхгүй, байшин сав, хаалга үүд босгохоос өөр бүтээн байгуулалт өрнөхгүй, ядуурлаас гарах нэг гарц гэж үзэн жижиг бизнес эрхлэгчдэд олгох төсвийн зээлийг нь эрх мэдэлтэй улстөрчид нь хоорондоо хуваан авч, өөрийн бизнесээ тэлэхэд зарцуулдаг, татвар, НДШ гээд ажлын байр нэмж компаниа тэлэх ажил олгогчдын хүслийг боомилдоггэх зэрэг хүчин зүйлүүд нь ядуурлын түвшний үзүүлэлт ойрын хэдэн жилдээ эерэг чиг рүүгээ өөрчлөгдөх таамгийг үгүйсгэж байгаа юм.

Нийгмийн халамжаар амьдардаг бүхэл бүтэн арми бий болж, ингэж амьдарч болдог гэсэн сэтгэлгээг дараагийн үедээ санамсаргүйгээр уламжлуулж байгаа ямар ч статистикаар гарч ирэхгүй гунигт ирээдүй болж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй