Хонконгт болсон жагсаалд 2 сая орчим хүн оролцжээ

2019-06-17

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Ням гарагт Хонкогт болсон жагсаалд өмнөх эсэргүүцлийн ажиллагаануудаас хамгийн олон буюу 2 сая орчим хүн оролцжээ. Ийм мэдээллийг эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагч “Хүний эрхийн төлөөх иргэний фронт”-оос өгсөн бол цагдаа нарын мэдээлснээр, 338 мянган хүн оролцсон байна.

Энэ удаагийн жагсаал тайван болж өнгөрсөн бөгөөд шөнө дунд хүртэл үймээн самуун дэгдээгүй байна. Олныг хамарсан жагсаалд оролцогчид цагдаа нартай сөргөлдөөгүй бөгөөд илэрхий өдөөн хатгасан үйлдэл хийгээгүй аж. Жагсагчид автобусууд болон түргэн тусламжийн машинууд явах замыг чөлөөлж өгч байжээ.

Хонконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Кэрри Лам ням гарагийн орой хийсэн мэдэгдэлдээ, гэмт хэргийн сэжигтнийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг дэмжих оролдлого хийснээс үүдэлтэй хурц хямрал үүсгэсэнийхээ төлөө иргэдээсээ уучлалт хүсжээ. "Засгийн газрын ажил нь олон нийтийн дунд сөргөлдөөн, маргааныг үүсгэн, олон хүний урмыг хугалж, гонсойлгосон" гэдгийг тэрбээр ил тодоор хүлээн зөвшөөрсөн байна.

Эсэргүүцэл дагуулсан хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр зогсоосныг Хонконгийн эрх баригчид бямба гарагт мэдэгдсэн боловч энэ нь жагсагчдын төлөвлөгөөнд нөлөөлөөгүй байна. Тэд шинэ хуулиас бүрмөсөн татгалзахыг шаарджээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

УГААРТСАНЫ УЛМААС 12 НАСТАЙ ЭМЭГТЭЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД УХААНГҮЙ ЭМНЭЛЭГТ БАЙНА
“The Hu” хамтлагийн уран бүтээлийг япон хэлнээ орчуулна
Капитал банкийг сонгосон иргэд НӨАТ-ын буцаан олголтоос өмнө мэдээллээ шинэчлэх ёстой
Ирэх ням гарагаас угаар мэдрэгчийг суурилуулж эхэлнэ
Ууланд төөрсөн эцэг хүү хоёрыг оллоо
Нэг айлын гурван хүүхэд угаартаж, нэг нь амиа алджээ
"Амралтын өдрүүдэд цасан шуурганы улмаас зам даваа хаагдаж болзошгүй"
"Дөрвөн сартай хүүхэд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор шалгаж байна"
ЧИХЭР ХҮҮХДИЙН БИЕИЙН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХАМГИЙН ИХЭЭР БУУРУУЛДАГ
Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
Арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож нас баржээ
Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ
Мансууруулах бодис дахин хэрэглэсэн иргэдийн ялыг биечлэн эдлүүлэхээр болжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулж эцэг эхчүүд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна
Японд төрөлт эрчимтэй буурч байна
Согтуу 10 жолооч тутмын нэг нь эмэгтэй
Сураггүй алга болсон хоёр иргэнийг олжээ
Утлага, даралтын аппарат, чагнуур зэргийг онлайн худалдаанаас худалдаж авахгүй байхыг зөвлөж байна
Өдөртөө 14-16 градус хүйтэн байна
2020 оны 1-р сарын 1-нээс төрийн албан хаагчийн цалинг 8%-иар нэмэхээр болжээ