Жигшүүрт гэмт хэрэгтэн эмэгтэйг хатуу шийтгэхийг шаардаж байна

2019-06-13

Хэдийгээр энэ хэрэг хүний ёсонд үл нийцэх жигшүүрт хэрэг төдийгүй ялангуяа эмэгтэй хүнээс ийм үйлдэл гарах болсон гэдэгт итгэхийн аргагүй хүнд гэмт хэрэг гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Бичигч миний бие энэхүү хэргийг та бүхэнд хүргэх болсон шалтгаан нь БНСУ-ын хэмжээнд дуулиан тариад буй уг хэргийг тус улсад сурч, ажиллан амьдран суугаа Монгол иргэддээ сэрэмжлүүлэх зорилго агуулсан билээ. Түүнээс гадна Солонгос хэлийг бүрэн эзэмшиж амжаагүй зарим нэгэн уншигч та бүхэн тус улсын хэвлэл мэдээлэл, зурагт радиогоор өдөр бүр, цаг тутамд цацагдаж буй энэхүү мэдээлэлд гайхаж, юу болоод байгааг мэдэхийг сонирхож буй гэдэг үүднээс энэхүү жигшүүрт гэмт хэргийн талаар товчхон мэдээлэл хүргэе.

   Өнгөрсөн 2019.05.25 өдөр хүүтэйгээ уулзахаар явсан 36 настай Канг сураггүй алга болсон талаар түүний гэр бүлийнхэн цагдаагийн газарт мэдэгдснээр Канг-ийг эрэн сурвалжлах ажиллагаа эхэлж хамгийн сүүлд хүүгийн ээж, түүний салсан эхнэр 36 настай Гу Южон/хойшид-Южон/ болон хүүгийн хамт Чэжү хотын нэгэн зочид буудалд ороод гарч ирээгүйг хяналтын камераар илрүүлжээ.

  Тэдний хүү одоо 6 настай бөгөөд тэд 2017 онд албан ёсоор салсаны дараагаар Южон хүүгээ аван Чэжү-д ирснээр энэ хэргийн эхлэл тавигдсан гэж үзэж болох ажээ. Учир нь Канг удаа дараа хүүтэйгээ уулзах хүсэлтийг тавьсан боловч Южон татгалздаг байсанд Канг шүүхийн байгууллагад гомдол гаргаснаар шүүхээс түүнийг энэ оны 5 сард хүүтэйгээ уулзах бүрэн эрхтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

   Мөрдөн байцаалтын явцын мэдээллээр Южон нь Канг-ийг хүүтэй нь уулзуулсан ба зочид буудлын нэг өрөөнд хүүгээ компьютер тоглож байх хооронд нөгөө өрөөнд нь Канг-ийн амь насыг хөнөөгөөд зогсохгүй цогцсыг нь жижиглэн савласан байна. Хэрэг явдал болсны маргааш нь Южон Чэжү арлаас Ванду чиглэлийн усан онгоцоор Кёнг ги мужид ирсэн бөгөөд энэ үедээ савласан цогцсыг нэг нэгээр нь таарсан газраа хаясан гэж мэдүүлжээ.

   Цагдаагийн газраас Южон-ыг 2019.06.01-ний өдөр баривчлахад эхэндээ тэрээр нөхрөө хөнөөгөөд далайд хаясан хэмээн хэлж байсан ч мөрдөн байцаалтын явцад хэсэг хэсгээр жижиглэн савлаж энд тэнд хаяж, нуусан нь илчлэгдэх болсон шалтгаан нь түүний сууж явсан усан онгоцон дээрээс болон эцэг эхийнх нь гэрээс олдсон Канг-ийн биеийн нэгэн хэсгүүд байсан бөгөөд талийгаачийн цогцосны үлдэгдэл хэсгүүдийг өнөөг хүртэл хайсаар байна.

   Мөн цагдаагийн газраас Южон-ыг уг хэргийг санаатай үйлдснийг нотлох баримт хангалттай/дэлгүүрээс хутга болон бээлий гэх мэтийг худалдаж авч буй үеийн бичлэг/ байгаа ч цогцосны үлдэгдэл хэсгийг олохын тулд олон нийтэд таниулан хаана, юу хийж явсан талаар иргэдээс мэдээлэл цуглуулах зорилгоор түүний нүүр царайг ил болгох шаардлагаар хуулийн нэг хэсгийг зөрчихөөс өөр аргагүй байдалд хүргэжээ.

   БНСУ-ын эрүүгийн хуулинд хохирогч болон сэжигтэн этгээдийн хүний эрхийг хамгаалах үүднээс олон нийтэд илчлэхийг хориглох заалт байдаг аж.

   Гэвч БНСУ-ын олон нийтийн зүгээс түүний нүүр царайг илрүүлэхийг шаардсаны дээр жигшүүрт гэмт хэргийн эзнийг хатуу шийтгэхийг улс даяараа дэмжихээ илэрхийлжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй