2019-06-11
ЗАЛРУУЛГА
Манай мэдээллийн сайтад "Сураггүй болсон охиныг хүчирхийлж, цогцсыг нь булсан байжээ" гарчигтай ташаа мэдээлэл 2019.05.01-ний өдөр тавигдаж гэр бүлд нь, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ард иргэд төдийгүй нийгмийг цочроосон үндэслэлгүй мэдээлэл иргэд, олон нийтэд цацагдсанд гүнээ харамсаж байна.
Мэдээг оруулахдаа албан ёсны эх сурвалжаас тодруулаагүй, мэдээ нь бодит байдалтай нийцэхгүй, ташаа байсныг хүлээн зөвшөөрч, үүгээр залруулга хийж байна.
Ташаа мэдээлэлтэй холбоотойгоор гэр бүл болон Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын ард иргэдээс хүлцэл өчье!!!
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд