Хэрэгтэн шилжүүлэх хуулийг Хонконг эсэргүүцэн жагслаа

2019-06-10

Хэрэгтэн шилжүүлэх хуулийг Хонконг эсэргүүцэн жагслаа

Сэжигтэй этгээдүүдийг шилжүүлэн өгөх тухай хуулийн төсөлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг эсэргүүцсэн өргөн жагсаал Ням гаригт /2019.06.09/ Хонконгод болж, нэг сая гаруй хүн оролцжээ. AFP агентлагийн мэдээлснээр жагсагчид болон цагдаа нарын хоорондын мөргөлдөөн гарсан байна.

Энэ жагсаал нь сүүлийн жилүүдэд болсон жагсаалуудаас оролцогчдын тоогоороо хамгийн өргөн хүрээг хамарсан жагсаал болсон байна. Жагсаалыг зохион байгуулсан Иргэний эрхийг хамгаалах фронт байгууллагаас мэдээлснээр, жагсаалд 1,3 сая хүн оролцсон бөгөөд энэ нь 7.48 сая хүн амтай хотын долоон хүн тутмын нэг нь жагсаалд оролцсон гэсэн үг аж. Харин Хонконгийн Цагдаагийн газраас эсэргүүцлийн жагсаалд 240 мянган хүн оролцсон хэмээн мэдээлжээ. Цагаан өнгийн хувцас өмссөн, лоозон барьсан жагсагчид Ням гаригийн үдээс хойш Хонконгийн төвийн Виктория цэнгэлдэх хүрээлэнд цуглаж, "Хонконг, хэзээ ч бүү бууж өг" хэмээн уриалсан аж.

Зарим жагсагчид Хонконгийн Гүйцэтгэх засаглалын тэргүүн Кэрри Лэмийг огцрохыг шаардан, улмаар “Муу ёрын хууль”, “Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэж байна” хэмээн Адмиралитын бизнесийн дүүргийн Хууль зүйн зөвлөл хүртэлх 3 км (1.86 миль) замын турш уриалж явжээ.

Хонконгийн цагдаагийн газар албан ёсны твиттер хуудасдаа жагсаалын үеэр долоон хүнийг баривчилсан гэж жиргэсэн байна. Мөн жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан, амны хаалт зүүсэн 5-6 хүн орон нутгийн цагаар өглөөний 07.30 цагт тус хотыг эзлэхийг оролдсон тухай жиргэсэн байна.

Жагсаал тайван байдлаар эхэлсэн ч цагдаа нар жагсагчдыг тараахын тулд бороохойдож, хүч хэрэглэсний улмаас эмх замбараагүй байдал үүсчээ.

БНХАУ-аас "Нэг улс – хоёр систем" засаглалын дагуу өөртөө засах ихээхэн хэмжээний эрх эдэлдэг Хонконг нь тус улстай гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулаагүй аж. Ийм гэрээ байгуулахыг сөрөг хүчнийхэн нь эсэргүүцэж буй юм байна. Уг гэрээг байгуулснаар Хонконгийн дотоод хэрэгт тавих Бээжингийн хяналт чангарна гэж үзэж байгаа аж. Мөн эрүүгийн болон авлигын гэмт хэрэгтнүүд төдийгүй хүний эрхийг хамгаалагчид өртөж магадгүй гэж болгоомжилж буй юм байна.

Ням гаригийн оройхон Хонконгийн эрх баригчид мэдэгдэл гаргаж, жагсагчдын тавьж буй асуудлыг анхаарч авч үзэхээ илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN, AFP

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй