Грек улс Германаас дайны төлбөрт 320 тэрбум евро нэхэмжиллээ

2019-06-05

Грек улс Германаас дайны төлбөрт 320 тэрбум евро нэхэмжиллээ

ХБНГУ дахь Грекийн ЭСЯ тус улсын Гадаад хэргийн яаманд “Дайны төлбөр нэхэмжлэх тухай” шаардлагын ноот бичгийг гардуулж өгчээ. Грекийн Гадаад хэргийн яамны албан ёсны цахим хуудаст энэ талаар мэдээлсэн байна. Ноот бичигт Грек улс дэлхийн нэгдүгээр болон хоёрдугаар дайны үеэр учруулсан хохирлынхоо төлбөрт 320 тэрбум евро нэхэмжилж байгаа тухай бичжээ.

Германаас дайны төлбөр нэхэмжлэх асуудлыг Грекийн парламент өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцэн дэмжсэн юм. Нэхэмжлэлийн мөнгөн дүнг гаргахдаа Германы эзлэн түрэмгийллийн үеэр үйлдэгдсэн хүчирхийлэл, аллага, булаан эзлэгчдийн Грекээс дээрэмдэж авсан археологийн болон бусад соёлын үнэт дурсгал зэргийг оруулан тооцсон аж. 320 тэрбум еврогийн 309,5 тэрбум нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр учруулсан хохирлын нэхэмжлэл бол 9.2 тэрбум нь Дэлхийн нэгдүгээр дайнд хамаарах аж.      

Германы Канцлер Ангела Меркель энэ оны нэгдүгээр сарын 19-нд Грекийн Ерөнхийлөгч Прокрпис Павлопулостой уулзахдаа Герман улс гуравдугаар рейхийн үед Грекийн ард түмнийг эзлэн түрэмгийлж, хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн ч нөхөн төлбөрийн талаар юм яриагүй өнгөрсөн байдаг юм. Грек улс Германы эзлэн түрэмгийлэлд байсан он жилүүдэд /1941-1944 он/ хэдэн арван мянган грек хүн өлсгөлөнгөөр нас барж, эдийн засаг нь сүйрэн унасан юм. Энэ үеэр Грекийн нийт хүн амын 20 хувь нь ямар нэгэн байдлаар хохирол амссан гэсэн судалгаа байдаг юм байна.  

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа
Холимог тулааны аварга Д.Батсүмбэрэл өрсөлдөгчөө ялжээ
Явган хүний гарцуудыг цөөрүүлжээ
Вьетнам улсыг таниулах үзэсгэлэн худалдаа нээгдлээ