“E-Police” аппликейшнээр иргэдээс 10 төрлийн зөрчлийн мэдээлэл авч байна

2019-06-05

“E-Police” аппликейшнээр иргэдээс 10 төрлийн зөрчлийн мэдээлэл авч байна

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд тээврийн хэрэгслээ түр болон удаан зогсох хориотой газарт зогсоох, явган хүний зам, гарц, ногоон байгууламж дээр зогсоох, урсгал сөрөх, гэрлэн дохио зөрчих, тэмдэг тэмдэглэл зөрчих, эгнээ байр буруу эзэлж бусдын хөдөлгөөнд саад учруулах зэрэг хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болохуйц зөрчлийг ихээр гаргаж байгааг холбогдох албаныхан онцоллоо. Үүний улмаас зохиомол түгжрэл үүсч, замын хөдөлгөөний нягтрал ихээр нэмэгдэж байгаа аж.

“E-Police” аппликейшнээр иргэдээс 10 төрлийн зөрчлийн мэдээлэл авч байна

Өнөөдөр Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн хамтран “E-Police” аппликейшнийг нэвтрүүлсэн талаараа болон хяналтын камераар илрүүлсэн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогчдын соёл, ухамсар, хандлагыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн газар хамтран “E-Police” аппликейшнийг нэвтрүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Энэхүү аппликейшн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийн жолоочид торгууль оногдуулах хэлбэрээр захиргааны хариуцлага тооцох зориулалт бүхий програм юм. Уг аппликейшнээр иргэдээс 10 төрлийн зөрчлийн мэдээллийг авч байгаа ажээ.

-Өдөрт дунджаар зөвхөн нэгдүгээр эгнээний 3000-5000 зөрчил бүртгэгддэг-

Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч М.Гарьд мэдээлэл хийлээ.   

“E-Police” аппликейшнээр иргэдээс 10 төрлийн зөрчлийн мэдээлэл авч байна

-“Е-Рolice” аппликейшнийг нэвтрүүлснээр хэчнээн иргэн ашиглаж мэдээ мэдээлэл явуулаад байгаа бол?

- Энэхүү аппликейшнийг суулгаснаар 7000 орчим иргэний зөрчлийн мэдээлэл ирсэн. Нотлох баримтын хэмжээнд үндэслээд одоогийн байдлаар бол 4000 зөрчил илрүүлж, торгуулийн арга хэмжээ аваад байна.

“E-Police” аппликейшнээр иргэдээс 10 төрлийн зөрчлийн мэдээлэл авч байна

-Өдөрт камер ашиглаад хэчнээн зөрчил илрүүлээд байна?

-Замын хөдөлгөөний удирдлагын төв,  Замын хөдөлгөөн зохицуулах хэлтэс телекамер ашиглан хурд хэтрүүлсэн зөрчил, нэгдүгээр эгнээний зөрчлийг баталгаажуулан явуулдаг. Өдөрт дунджаар зөвхөн нэгдүгээр эгнээгээр тээврийн хэрэгсэл зорчсон 3000-5000 зөрчил бүртгэгдэх жишээтэй. Тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлсэн зөрчил өдөрт 500-1000 бүртгэгддэг. Тухайн зөрчлүүдийг шалгаад арга хэмжээнд тооцдог байгаа.

-Иргэдийн илгээж байгаа мэдээллийн нотлох баримт ямар түвшинд байж үнэлэгдэх үү?

-Тухайн иргэн аппликейшн ашиглан гурван төрлийн зураг авч явуулдаг. Иргэн мэдээллээ явуулахдаа тухайн зөрчлийн мэдээллийнхээ обьектыг дүрсэлсэн зургаа тодорхой явуулах хэрэгтэй. Жишээ нь зогсоолын дүрэм зөрчсөн гэж үзвэл түр зогсоох хориотой тэмдгээ ил тод харуулан явуулснаар бид нотлох баримт гэж үзэж байгаа.

Он гарсаар  хяналтын камераар нийт 2700 орчим осол, саадыг илрүүлжээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн олон нийт сургалт хариуцсан мэргэжилтэн Т.Гансүх

“E-Police” аппликейшнээр иргэдээс 10 төрлийн зөрчлийн мэдээлэл авч байна

-Хяналтын камерын тусламжтайгаар хэчнээн төрлийн зөрчлийг бүрэн шийдэж байна?

- Замын төвийн удирдлагын төвд нийт хяналтын 37 камер гол уулзварууд дээр ажиллаж байна. Он гарсаар  хяналтын камераар нийт 2700 орчим осол, саадыг илрүүлж,  замын хөдөлгөөнд оролцох талаар соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хийсэн.

Нийт 150 уулзвар дээр гэрэл дохио байгаагийн 80-н уулзварыг онлайнаар шууд удирдан зохион байгуулж байна.

-Иргэд замын камерууд шаардлага хангадаггүй гэж шүүмжилдэг?

- Хяналтын камерын зориулалт нь өөрөө дөрвөн замын уулзварыг харуулах зориулалттай. Гэтэл иргэдийн зүгээс такси дотор эд зүйлээ мартсан, алдсан гээд тухайн сууж явсан машиныг хяналтын камер дээрээс ухраан шүүн харах гэдэг. Ийм гомдлыг барагдуулах боломжгүй. Камерын зориулалт нь өөр учраас бид цагдаагийн байгууллагад хандана уу гэдэг хариултыг өгдөг.

-Замын хөдөлгөөнд камерын зохицуулалт ямар эерэг зүйл авчирч байна. Камергүй байх үетэй харьцуулахад үр дүн хэр байгаа бол?

-2010 оны долдугаар сарын 1-нд Замын хөдөлгөөний төв байгуулагдаж байсан. Энэ үед өдөрт 1500 хүн гэрлэн дохио зөрчдөг, 1000 орчим иргэд хурд хэтрүүлдэг, тэдэнд сануулах анхааруулах хуудас байнга явуулдаг байсан. Одоо бол өдөрт 200 орчим хүн хурд хэтрүүлсэн,  хориглосон газар зогссон зэрэг зөрчил харьцангуй буурсан. Энэ осол зөрчил болгоны цаана хүний амь нас, эрүүл мэнд хохирч байдаг учраас хөдөлгөөндөө дүрмийн дагуу зөв оролцоорой гэж уриалья.

Аппликейшнийг хэрхэн ашиглах вэ?

“E-Police” аппликейшнээр иргэдээс 10 төрлийн зөрчлийн мэдээлэл авч байна

Уг аппликейшнийг хэрэглэгчдэд маш хялбар, аль болох үйлдэл багатай байхаар тооцоолж хөгжүүлэлтийг хийсэн. Андройд болон iOS утасныхаа PlayStore, AppStore-оос үнэ төлбөргүй татаж, утасны дугаараа бүртгүүлж, системээс ирсэн кодыг оруулснаар шууд ашиглах боломжтой.

Зөрчлийг гар утас болон ухаалаг төхөөрөмж дээрх татаж авсан аппликейшнийг ашиглан 3 хүртэлх зургаар баримтжуулж илгээх боломжтой ба холбогдох алба хаагчид тухайн мэдээллийг нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, гарцаагүй баримтаар торгууль оногдуулж, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар эргэн мэдээлэх юм. Өөрөөр хэлбэл зөрчлийн шийдвэрлэлтийг та өөрөө хянах боломжтой гэсэн үг.

Анхааруулга: Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэхийг холбогдох хууль тогтоомжид хориглодог бөгөөд ингэх нь таны болон бусдын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй учир жолоо барих үедээ аппликейшнийг ашиглахгүй байхыг анхааруулъя.

2018 оны 10 сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 9900 гаруй зөрчлийн мэдээлэл ирсэн бөгөөд тэдгээрийн 5000 гаруйд нь хариуцлага тооцоод байна.

 Дараах зөрчлүүдийг баримтжуулж мэдээлэх боломжтой

Дүрэм зөрчиж урдуур хойгуур орсон нь хожоод, дүрмээ баримталсан нь хохирдог байж болохгүй. Тиймээс замын хөдөлгөөнд бусдыгаа хүндэтгэн, дүрмээ баримтлан, дүрэм зөрчсөн нэгэндээ шаардлага тавьж, хариуцлага тооцдог байх нь шударга зарчим ба энэ нь бид өөрсдийнхөө болон ойр дотын хүмүүсийн аюулгүй байдал, цаашлаад улсынхаа хөгжилд оруулж буй хувь нэмэр юм.

“E-Police” аппликейшнээр иргэдээс 10 төрлийн зөрчлийн мэдээлэл авч байна

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"
Улсын төсвийн 1.8 тэрбумын хөрөнгө оруулалтаар баригдсан цэцэрлэг ашиглалтад орж амжаагүй байхдаа НУРЖЭЭ
Зимбабве улс зэрлэг заан экспортлох хүсэлтэй байна