Оросын сансар судлалын салбар хулгай, луйвраар улсдаа тэргүүлж байна

2019-05-28

Зөвлөлт Холбоот Улсын үеийн чухал ахиц дэвшил болсон сансар судлалын салбараа хэвээр хадгалж үлдэхийн тулд ОХУ-ын эрх баригчид их анхаарал тавьж ирсэн түүхтэй.

Үр дүнд нь 1990-ээд оны уналтын дараа Орос улс дахин сансрын их гүрэн болж чадсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд тус салбарын хулгай, луйврын асуудал дийлдэхгүй хэмжээнд хүрчээ.

Үүний улмаас Оросын төрийн өмчит Роскосмос компани зарим чухал төслүүдээ хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байна. ОХУ-ын Мөрдөн Байцаах Хорооны тэргүүн Александр Бастрыкин “Тэрбум, тэрбумын хөрөнгө хулгайлагдаад байна. Роскосмосыг тойрсон хулгайн хэргүүдийг сүүлийн таван жилийн турш шалгаж байгаа ч барагдах шинж алга” гэж саяхан ярьжээ.

Саяхны жишээг дурдахад Сансрын Багаж Хэрэгслийн Судалгааны Хүрээлэнгийн захирал Юрий Яскин өөрийнх нь байгууллагад шалгалт хийж эхэлсний дараа өнгөрсөн дөрөвдүгээр сард Европын нэг улс руу зугтсан байна.

Роскосмос компани түүний огцорсныг баталсан ч шалтгааныг нь тайлбарлаагүй юм. Яскиний тэргүүлж байсан хүрээлэн АНУ-ын GPS системтэй өрсөлдөх Оросын ГЛОНАСС-ийг бүтээхэд оролцож байв.

Өмч хөрөнгө завших асуудал Оросын сансрын хоёр томоохон төслийн явцад саад болж байна. Нэг нь байршил тогтоох хиймэл дагуулын ГЛОНАСС систем бол нөгөө нь Казахстаны Байконураас ОХУ-ыг хамааралгүй болгох зорилгоор байгуулж буй Восточний сансрын буудал юм.

Сансрын салбарын бараг бүх том компаниуд авлигын хэрэгт холбогдоод байгаагийн дотор пуужин зохион бүтээгч Хруничев, Прогресс зэрэг байгууллагууд багтаж байна.

Санхүүгийн хяналт хариуцсан Оросын Аудитын газар 2017 онд Роскосмос нийт 760 тэрбум рублийн ($11.7 сая) хөрөнгийг зүй бусаар үрснийг тогтоосон юм. Энэ нь тухайн онд Оросын нийт төсвөөс хууль бусаар зарцуулсан нь тогтоогдсон хөрөнгийн 40 орчим хувь болж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “сансар судлалын салбарын хөгжлийг удаашруулж байгаа асуудлуудыг шийдвэрлэх нэн чухал шаардлагатай”-г онцолж байв.

Орос улсыг санхүүгийн хүндрэлтэй байх үед зохион бүтээгдэж 1998 оноос тойрог замд ажиллаж эхэлсэн Олон Улсын Сансрын Станц өнөөдөр энэ салбарын нүүрийг тахалж байгаа юм. Уг станц ОХУ-ыг өнөөдөр олон улсын тавцанд үнэ цэнэтэй тоглогч болгож байна.

Гэвч 2000-аад оноос эхлэн тус улсын эдийн засаг сайжирсантай зэрэгцэн сансрын салбарт зарцуулах хөрөнгө нэмэгдэж, дагаад хулгай луйврын хэмжээ ч нэмэгдсэн байна.

Роскосмосыг одоо тэргүүлж буй Дмитрий Рогозинд Оросын шинжлэх ухааны салбарынхан ам муутай байдаг. Сэтгүүлч мэргэжилтэй Рогозинийг салбарынхаа талаар мэдлэггүй гэж шүүмжилдэг юм.

“Тэр Роскосмосын хэвлэлийн төлөөлөгчөөр л сайн ажиллаж чадах байх. Энэ салбарын уул шиг том асуудлыг супермэн ч зохицуулж чадахгүй болсон” гэж сансар судлаач Виталий Егоров ярьж байна.

Эх сурвалж: AFP

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй