"Нарантуул" зах дээр наймаа хийдэг залуу НӨАТ-аас 80 сая төгрөг хожжээ

2019-05-20

“Нарантуул” зах дээр наймаа хийдэг залуу НӨАТ-аас 80 сая төгрөг хожжээ

 
НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдсан билээ. Энэ удаагийн тохирлоор 80 сая төгрөгийн хоёр азтан, 50 сая төгрөгийн нэг тодорсон талаар мэдээлсэн.
Тэгвэл 80 сая төгрөгийн азтанаар “Нарантуул” зах дээр наймаа хийдэг 50 гаруй насны эрэгтэй тодорсон байна.
Тэрбээр азтан болсноо өнөө өглөө мэдэж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс дээр очжээ.

Харин тус газраас Татварын ерөнхий газар руу явахыг зөвлөсөн байна. Ингээд гарч ирээд такси барьж ерөнхий газарт хүргүүлжээ.
Энэ талаар таксины жолооч өөрийн цахим хуудсандаа “Нөат 80 саяын азтан миний машаанаар үйлчлүүллээ. Аз таардаг гэж байна шүү. Татварын ерөнхий газраа ч мэдэхгүй, зах дээр зогсч наймаа хийдэг ах хүү байна билээ. Тэр ах “Миний утсанд мессэж ирсэн. Үнэхээр аз байдаг юм билээ. Ах нь баярлаж балмагдаад дүүргийн татварын алба ортол Ерөнхий рүү яв гэсэн. Тэр газрыг нь мэддэггүй ээ” гэсэн. Тэгээд би хүргэж өглөө. Шагналынхаа мөнгийг хүүхдүүддээ хувааж өгнө гэж байна. Дараа дараагийн аз олон хүнд таараасай билээ. Надад тэр хүний аз үлдсэн байх дараагийн тохиролд азтан болох юм шиг санагдаад байна. Аз ивээг” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй