Ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт сүрьеэгийн эрт илрүүлгийн шалгалтыг нэн даруй ХИЙЕ

2019-05-15

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдоод байна. Энэ бол маш ноцтой, сэтгэл түгшээсэн мэдээлэл. Хотын төв хэсгийн, тэр дундаа орон сууцны хорооллын хүүхдүүд суралцдаг сургуульд сүрьеэгийн халдвар өндөр байгаа юм чинь хотын захын утаа, тоостой гэр  хорооллын сургуульд байдал ямар байгаа бол гэсэн эргэлзээ төрүүлж байна.  

Эмч нарын хэлж байгаагаар сүрьеэ бол нянгаар үүсгэгддэг амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин аж. Уушгины хэлбэрийн сүрьеэ нь халдвартай бөгөөд өвчтөнтэй ойр байсан хэн боловч нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авдаг гэдгийг мэргэжлийнхэн тодотгож байна. Гэхдээ сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчлөхгүй. Энэ нь хүний дархлалын систем, биеийн эсэргүүцэлтэй ихээхэн холбоотой. Дархлал нь өвчин үүсгэгч нянгийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Харин  ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь сулармагц  "зүүрмэглэж байсан" сүрьеэгийн нян идэвхтэй үржиж өвчнийг үүсгэдэг ажээ.

Тодорхой байгаа зүйл бол энэ сургуулийн нэг багш 2017 онд сүрьеэгээр өвчилж эмчлүүлжээ. Тухайн үед багш хүүхдүүд хамтдаа халдвартай агаараар амьсгалаад явж байсан байж таарна. Тийм тодорхой нөхцөл байдал дээр  эмч мэргэжилтнүүд тэр даруйд үзлэг шинжилгээ, халдварын судалгаа хийж, сэргийлэх арга хэмжээг яагаад хэрэгжүүлсэнгүй вэ.

Энэ үүднээс тэр халдвар авсан  529 хүүхэд бүгд өвчилсөн гэсэн үг биш бөгөөд харин халдвар тээгчид  аж. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 15 дугаар сургуульд сүрьеэгээр өвчилсөн 38 хүүхэд байгаа гэж “Тайвшруулах тариа” хийв.  Гэхдээ өвчилсөн өвчлөөгүйгээсээ үл хамааран эдгээр 600 шахам хүүхдийг бүгдийг эмчлэх шаардлагатай байна. 

Нэг сургуулийн 600 шахам сурагчид өвчний халдвар авсан нь зүгээр нэг халаглаад өнгөрөх асуудал биш. Шалтгаан нь юу байв гэдгийг эхлэн тодруулах ёстой. Салбарын сайдын хэлснээр энэ сургууль дээр сүүлийн 4-5 жилийн турш сүрьеэгийн халдвар байсаар иржээ.  Хэрэв тийм бол өдий хүртэл яагаад таслан зогсоох эмчлэх, сэргийлэх арга хэмжээ авсангүй вэ гэх асуулт гарна.

Тодорхой байгаа зүйл бол энэ сургуулийн нэг багш 2017 онд сүрьеэгээр өвчилж эмчлүүлсэн явдал. Тухайн үед багш хүүхдүүд хамтдаа халдвартай агаараар амьсгалаад явж байсан байж таарна. Тийм тодорхой нөхцөл байдал дээр эмч мэргэжилтнүүд тэр даруйд үзлэг шинжилгээ, халдварын судалгаа хийж, сэргийлэх арга хэмжээг яагаад хэрэгжүүлсэнгүй вэ.

Энд мэргэжлийнхэн хайхрамжгүй төдийгүй ёс зүйгүй хандсан юм биш үү. Шуудхан хэлэхэд хэрэв тийм байх аваас энэ бол гэмт үйлдэл мөн.

Сайд Д.Сарангэрэлийн ярианаас анзаарвал халдварт өвчний тандалт судалгаа хийдэг бололтой юм. Хэрэв тийм бол тандалт судалгаагаа эхний ээлжинд бүх сургууль цэцэрлэгийг хамруулан нэн даруй хиймээр байна.

Учир нь энэ бол зөвхөн 15 дугаар сургуулийн сүрьеэгийн халдвар авсан 600 хүүхдийн асуудал биш. Эдний цаана гэр бүл бий. Нэг ам бүлд дор хаяж 3-4 хүн байна. Тэд бүгдээрээ ажил, сургууль, цэцэрлэгт явдаг гэж тооцохоор нийгмээрээ сүрьеэгийн халдвар авах эрсдэлтэй байна. Үүнийг ч холбогдох албан тушаалтнууд хэлж байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийнхөн "Сүрьеэгийн халдвар зөвхөн 15 дугаар сургууль дээр байгаа юм биш. Бусад сургуулиудад ч байгаа" гэсэн ноцтой мэдээллийг өгч байна. Үүнээс харахад, СҮРЬЕЭ-гийн тархалт аюулын хэмжээнд хүрчээ. Тиймээс ЭМЯ, БСШУСЯ, ХӨСҮТ гээд холбогдох бүх газруудын зүгээс Ерөнхий боловсролын бүх сургууль, цэцэрлэгт шалгалт явуулж, эрт илрүүлгийг хийгээч ээ хэмээн хүсч байна. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"