Хятад улс АНУ-ын бараанд импортын татвар оноож, хариу арга хэмжээ авлаа

2019-05-14

Өчигдөр буюу Даваа гарагт Хятадын төв телевизээр АНУ-тай хийж буй худалдааны дайныг “эцсийг нь хүртэл үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэний дараа Бээжингийн эрх баригчид хариу арга хэмжээгээ зарлалаа.

Зургаадугаар сарын 1-нээс эхлэн АНУ-ын $60 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын татвар нэмж оноох шийдвэр гарсан байна.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа анхааруулж байсан ч Хятадын сангийн яам үүнийг нь үл хайхран хариу арга хэмжээ авснаар дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний зөрчил улам гүнзгийрлээ.

Татварт өртөж байгаа бараа бүтээгдэхүүнд хүнсний тос, хөлдөөсөн ногоо, дарс, шар айраг, аж үйлдвэрийн түүхий эд, химийн материалууд, оёмол бүтээгдэхүүн, бэлэн хувцас, үнэт эдлэл, металл бүтээгдэхүүнүүд, машины эд анги, гэрийн цахилгаан бараанаас эхлээд бэлгэвч хүртэл багтаж байна.

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын засаг захиргаа Хятадын $200 тэрбумын барааны импортын татварыг 10 хувиас 25 хувь болгон өсгөсөн юм.

Хятадын сангийн яамны мэдэгдэлд АНУ-ыг хоёр орны худалдааны зөрчил хямралыг гүнзгийрүүлэх алхмыг түрүүлж хийсэн хэмээн буруутгажээ.

Хятадын засгийн газрын зарласан хариу арга хэмжээний хүрээнд АНУ-ын 2,493 төрлийн бараанд 25 хувь, 1,078 төрлийн бараанд 20 хувь, 974 төрлийн бараанд 10 хувь, 595 төрлийн бараанд 5 хувийн татвар тус тус оноож байна.

Хоёр орны худалдааны маргааныг хэлэлцэж, шийдвэрлэхээр Хятадын засгийн газрын шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Вашингтонд хоёр өдөр ажиллаад үр дүнд хүрэлгүй буцсан юм. Шийдвэрийг зарлахаас өмнө Хятадын төрийн өмчит телевизийн хөтлөгч “Хятад улс АНУ-д хариугаа тодорхой өгсөн. Хэрвээ хэлэлцээр хийхийг хүсвэл манай хаалга нээлттэй. Хэрвээ тэмцэлдэхийг хүсвэл бид эцсийг нь хүртэл тэмцэнэ” гэж мэдэгджээ.

Үүний өмнө Дональд Трамп твиттер хуудсандаа “Би Ши дарга болон Хятадын бусад найз нартаа гэрээ байгуулахгүй бол танай улс маш их хохирно гэж ил тод хэлж байгаа. Учир нь Хятадаас бараа авахад хэт өндөр өртөгтэй болох тул компаниуд өөр улс орныг сонгох болно. Та бүхэнтэй маш сайн нөхцөлтэй гэрээ байгуулахад бараг бэлэн болоод байтал та нар ухарсан!” хэмээн ухуулж, ятгасан агуулгатай мэдэгдэл бичиж байв.

Хятадын засгийн газрын шийдвэрийг зарласны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлд хүчтэй уналт үүслээ.

Америкийн хөрөнгийн зах зээлийн гол гурван индекс хамгийн багадаа 2.3 хувиар унасан байна. Хятадаас эд анги импортлодог, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлж авдаг технологийн компаниудад цохилт хүнд туссан юм. Тухайлбал Apple, Seagate, Western Digital зэрэг компаниудын хувьцааны үнэ доод тал нь 5.8 хувиар унажээ.

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй
Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ
Ичиножо А.Ичинноров эрсдэлтэй шийдвэр гаргалаа
Сурагчдын зуны амралтын хуваарь
Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ
"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа
"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай
Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд
Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж
МАН-ынхан энэ сарын 28-нд нэр дэвшигчээ тодруулна
Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа
Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ
Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо