NBA: Кэвин Дурант гэмтсэн ч Уорриорс хожлоо

2019-05-10

Голдэн Стэйт Уорриорс болон Хьюстон Рокетс багуудын цувралын тав дахь тоглолт Оракл Аренад явагдлаа. Цуврал 2:2 тэнцүү байсан бөгөөд аль хожсон баг нь цувралыг 3:2 тэргүүлж маш том давуу талыг авах тоглолт юм.

Маш чухал тоглолтын эхний хагаст Голдэн Стэйт илт илүү тоглосон бөгөөд хамгийн ихдээ 22 онооны зөрүүтэйгээр тэргүүлж байлаа. Харин Рокетс гуравдугаар үеийн сайн тоглолтоороо эргэн ирж онооны зөрүүг арилгаснаар 72:72 харьцаатай дөрөвдүгээр үе эхэлсэн юм.

22 оноо аваад байсан Кэвин Дурант тоглолтын гуравдугаар үеийн дунд хэсэгт гэмтэл авч тоглолтыг чөлөөлж Уорриорсыг хүнд байдалд оруулсан ч түүнээс хойш Стефэн Көрри өөрийн тоглолтоо олж санаачлагыг гартаа авч байлаа.

Улмаар маш хүнд тоглолтын эцэст 104:99 харьцаатай Голдэн Стэйт Уорриорс хожиж цувралыг 3:2 тэргүүлж эхэллээ.

Клэй Томпсон 27 оноо, Стефэн Көрри 25 оноо 6 самбар 5 оновчтой дамжуулалт өгч багаа х хожилд хөтөллөө. Харин Рокетсоос Жэймс Харден 31 оноо, Эрик Гордон 19 оноо, ПЖ.Такер 13 оноо 10 самбар авсан ч боломжоо ашиглаж чадсангүй.

Цувралын зургаа дахь тоглолт Хьюстон Рокетсын талбайд Бямба гарагт явагдана. Рокетс хожвол цуврал 3:3 болж тэнцэнэ, харин Уорриорс хожвол Өрнөд бүсийн финалд шалгарсан эхний баг болох юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй
Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ
Ичиножо А.Ичинноров эрсдэлтэй шийдвэр гаргалаа
Сурагчдын зуны амралтын хуваарь
Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ
"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа
"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай
Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд
Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж
МАН-ынхан энэ сарын 28-нд нэр дэвшигчээ тодруулна
Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа
Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ
Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо