ОУОХ: Тамирчдын дийлэнх нь вакцин хийлгэнэ

2021-05-13

Токиогийн Олимпын наадамд оролцох тамирчдын дийлэнх нь вакцинжуулалтад хамрагдана гэж Олон улсын олимпын хороо мэдэгджээ.

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн цахим хуралдааныг лхагва гарагт явуулж, гишүүд Токиогийн Олимп, Паралимпын наадмын бэлтгэл ажлын талаар мэдээлсэн байна. 

Тамирчдын дийлэнх олонх нь вакцинд хамрагдана гэж ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамс мэдэгдсэн хэдий ч чухам хэдэн тамирчин хийлгэхийг дурдаагүй байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, наадамд оролцохоосоо өмнө тамирчид, төлөөлөгчдийн 70 орчим хувь нь вакцин хийлгэнэ гэж ОУОХ найдаж байгаа аж.

Түүнчлэн халдварын тохиолдол өссөөр байгаа тул зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд Япончууд сөрөг хандлагатай байгааг Адамс хэлжээ. Наадмыг аюулгүй зохион байгуулна гэдгийг тэрбээр мэдэгдэхийн сацуу вакцинжуулалтын хөтөлбөр япончуудад маш тодорхой мессеж өгнө гэдгийг цохон тэмдэглэв.  

Үүнээс гадна Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Сэйко Хашимото мэдэгдэхдээ, наадмыг зохион байгуулахыг эсэргүүцэх уриалга гаргаж, түүнд нэгдэхийг хүсэх нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал юм гэжээ. Түүнчлэн тамирчидын тайван бэлтгэл хийх бололцоог эрх баригчид олгох ёстойг онцлон тэмдэглэсэн байна. 

 

Эх сурвалж: MONTSAME

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эрасмус+ Дээд боловсролын чадавх бэхжүүлэх төслийн анхны чадавхжуулах цахим сургалт болж байна
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна