Чөлөөт бөхийн зарим тамирчдаас "Ковид-19" халдвар илэрчээ

2021-04-28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны гадаад харилцааны албаны дарга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа ахлан оролцсон П.Буяндэлгэр Шигшээ багийн зарим тамирчдын коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээллээ.

Казахстаны Алматы хотод энэ сарын 9-11-нд чөлөөт, сонгомол бөхийн олимпын эрхийн тэмцээн болж, үргэлжлүүлээд 13-18-нд Ази тивийн АШТ болсон. Тус тэмцээнд Монголын шигшээ баг амжилттай оролцсон бөгөөд тамирчдын түрүүч эх орондоо ирээд байгаа юм.

Тэрбээр "Бид Казахстан улсыг 43-уулаа зорин, хоёр ч том тэмцээнд ороод, 8 нь цааш тэмцээнээ үргэлжлүүлэхээр Алматы хотод үлдэж, бусад 35 нь эх орондоо ирээд 4 хонож байна. Алматы хотод байх хугацаанд 2-3 удаа шинжилгээнд хамрагдсан, ирэхээсээ 2 өдрийн өмнө шинжилгээ өгөөд бүгд сөрөг гарч, эх орондоо ирсэн. Харин ирээд хэд хэдэн хүүхдийн шинжилгээ эерэг гарлаа. Дараалсан тэмцээнд оролцож, баг тамирчдаа халдвар авах эрсдэлээс бүрэн хамгаалах ямар хүндрэлтэй байдгийг маш сайн ойлгосон. Эх орондоо буцсан Япон, БНСУ, Киргиз, Иран зэрэг орнууд болон манай оролцогчдоос “Ковид-19” халдвар илэрсэн нь тун харамсалтай. Дэлхий дахиныг түгшээсэн энэ цар тахлын үед гадагшаа олон улсын тэмцээнд оролцож байгаа ямар ч спортын төрлийн хэн ч гэсэн асар өндөр эрсдэл дунд явж байгаа тул хэн нэгнээ буруутгалгүй, эерэг хүчтэй байж хамтдаа хичээцгээе. Муу бүхэн холуур байг" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эрасмус+ Дээд боловсролын чадавх бэхжүүлэх төслийн анхны чадавхжуулах цахим сургалт болж байна
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна