Монгол Улсын баг, тамирчид "Токио-2020" олимпын наадамд оролцох 21 эрх аваад байна

2021-04-15

“Токио-2020” зуны олимпын XXXII наадам хөшгөө нээхэд 100 хоног үлдээд байна. Манай тамирчдын хувьд яг өнөөдрийн байдлаар спортын долоон төрөлд нийт 21 тамирчин /үүнд 3×3 сагсан бөмбөг эмэгтэй багийн дөрвөн тамирчин багтаж байна/ оролцохоор эрхээ аваад байна. Гэвч спорт сонирхогчдын хувьд удахгүй болох “Токио-2020” олимпын наадам урд өмнөх олимпын наадмуудаас онцлогтой болно. Монгол Улсын спортын түүхэнд манай тамирчид анх удаа багийн төрөлд өрсөлдөх бол ширээний теннисчид 65 жилийн түүхэндээ анх удаагаа олимпын наадамд оролцох эрхээ хүртээд байгаа юм. Түүнчлэн манай тамирчид цаашид олимпын эрхийн оноо авах олон улсын хуваарьт тэмцээнүүддээ оролцох бөгөөд ингэснээр “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох тамирчдын тоо нэмэгдэх боломжтой.

“Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан спортын төрөл болон тамирчдын талаарх тойм мэдээллийг хүргэе.

Буудлагын спортын тамирчдын олимпын эрхийн оноо авах тэмцээн нь дуусаж, дөрвөн тамирчнаа “Токио-2020” олимпын наадам руу илгээхээр болсон. Харин боксын төрөлд эцсийн байдлаар гурван ширэн бээлийтэн олимпод нударга зөрүүлэхээр болсон билээ. Түүнчлэн марафончид одоогоор гурван эрхийг аваад байгаа бол чөлөөт бөхийн тамирчид боломжит 12 эрхээс өнөөдрийн байдлаар долоог нь аваад байгаа юм. Тэд ирэх тавдугаар сард Болгар Улсын Софи хотод олимпын эрхийн төлөөх сүүлийн тэмцээнд оролцоно.

          Усанд сэлэлтийн тамирчдын хувьд эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг олимпын эрхийг нэмэх нь боломжтой болсон. Манай тамирчдаас 2019 оны ДАШТ-д оролцсон эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр, нийт дөрвөн тамирчнаас Олон улсын усанд сэлэлтийн холбоо буюу FINA-гаас олимпод оролцох урилгыг илгээх юм. Ингэснээр 2019 оны ДАШТ-д оролцсон ОУХМ М.Дэлгэрхүү, Г.Занданбал, Б.Энххүслэн, Х.Энхзул нараас олимпод оролцох тамирчныг FINA-гаас ирэх сард шийдвэрлэнэ. Мөн Монгол Улсаас сүүлийн дөрвөн олимпод дараалан медаль хүртээд байгаа жүдо бөхийн шигшээ баг авч болох 14 олимпын эрхийн 12-ыг нь авах боломжтой байгаа. Тэдэнд олимпын наадмын өмнө ОХУ-ын Казаньд Их Дуулга, Унгар Улсын Будапешт хотод ДАШТ-үүд хүлээж байгаа юм. Эдгээр тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос олимпод оролцох боломжтой бөхчүүдийн чансааг эцэслэн гаргана.

          Харин хүндийн өргөлтийн тамирчид олимпын эрхийн төлөө Узбекистан Улсын Ташкент хотыг зорьсон бол таэквондогийн тамирчид Кыргызстан Улсын Бишкект хамтарсан бэлтгэлээ базааж, Йорданы Аманд олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцох юм. Харин 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг Австри, Унгарт олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болоод байгаа. Тэд Хандгайт дахь олимп баазад олимпод оролцох эмэгтэй багийн хамт бэлтгэлээ базааж байгаа гэнэ. Ташрамд дурдахад, түүхэндээ багийн төрлөөр анхлан олимпын эрх авсан эмэгтэй шигшээ баг долоон тамирчинтайгаар бэлтгэлээ базааж байгаа бөгөөд үүнээс дөрвөн тамирчин нь “Токио-2020” олимпын наадамд оролцох юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Эрасмус+ Дээд боловсролын чадавх бэхжүүлэх төслийн анхны чадавхжуулах цахим сургалт болж байна
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ӨНӨӨДӨР мэтгэлцэнэ
Н.Түвшинбаяр МҮОХ-нд тамгаа авчирч өгчээ
М.Уранцэцэг Хөдөлмөрийн баатар цолоо ДАШТ-ий 4 дэх медалиар мялаалаа
Монголд байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
Н.Түвшинбаяр МҮОХ-ны ТАМГЫГ буцааж өгнө гэжээ
Өнөөдөр 1189 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас барлаа
Ахлах ахлагч Э.Даваажамц 90 км зам туулаад байна
Худал мэдээлэл түгээсэн гэх Г.Ган-Очирыг баривчилжээ
Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна
Д.СУМЪЯАБАЗАР: Улсын төсвөөс жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд олгохоор болсон
Хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь I тундаа хамрагджээ
С.Батцэцэг, О.Насанбурмаа нар Польшийн нийслэл Варшавт барилдана
Урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монгол ноолуур анх удаа газраар Итали улс руу тээвэрлэгдлээ
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Зорилтот бүлгийн иргэдэд Файзер вакцин хийж байна
Тусгаарлан ажиглах байранд 6308 иргэн байна