Монгол Улсад бие даан амьдрах төвийн чадавхыг хөгжүүлэх төслийн нээлт боллоо

2023-12-12

Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрахыг дэмжих төсөл”-ийг Түгээмэл хөгжил төвийг түшиглэн хэрэгжүүлэх гэж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх, хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлох, үйлчилгээний ач холбогдлыг олон нийтэд таниулах нь төслийн зорилго юм.

Төслийн нээлтэд /2023.12.08/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцсон. Тэрээр хэлсэн үгэндээ, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний Эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн конвенцын зөвлөмжид хүмүүсийг бие даан амьдрахад чиглэсэн олон нийтэд түшиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн туслахын туслалцаа үзүүлэх сургалт, дэмжлэг, үйлчилгээг эрчимжүүлэхийг тусгайлан тусгасан. Тэгвэл энэ удаагийн төсөл нь дээрх асуудлыг бодит үр дүнтэйгээр шийдвэрлэх,  Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд шат ахиулсан үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • Бие даан амьдрахад дэмжих төвийн удирдлагын менежментийн тогтолцоог бэхжүүлэн сайжруулах
  • Хувийн туслах үйлчилгээний тогтолцоог шинэчлэн сайжруулах
  • Хэрэглэгч рүү чиглэсэн үйлчилгээний системийг сайжруулах
  • Бие даан амьдрах төв нь хүний эрхийг хамгаалах бусад үйл ажиллагааны уялдаа холбоо зохион байгуулалтыг бий болгоно

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй