Чанаргүй зээл 8 тэрбум төгрөгөөр өсчээ

2021-09-20

Энэ оны эхний найман сарын байдлаар төгрөгийн хадгаламж 15.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 130.4 (0.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 3.7 (32.9%) их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 88.4 хувь (13.3 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж, 11.6 хувь (1.8 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 4.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 57.2 (1.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 629.3 (13.5%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 8 дугаар сарын эцэст 19.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 426.9 (2.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.5 (14.4%) их наяд төгрөгөөр өссөн байна.

Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.1 (50.6%) их наяд төгрөг нь иргэдийнх байна. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл мөн хугацаанд 16.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 422.6 (2.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.4 (16.8%) их наяд төгрөгөөр өсжээ.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 83.9 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.8 нэгж хувиар өсжээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.8 (0.3%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 68.2 (6.0%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.1 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.5 нэгж хувиар буурчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 8 дугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 8.0 (0.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 26.0 (1.3%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар буурчээ. Арилжааны банкнуудаас иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 7 дугаар сарын эцэст 9.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 160.9 (1.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 940.8 (11.0%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн

  • 48.0 хувийг бизнес эрхлэх зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 6.8 нэгж хувиар
  • 9.1 хувийг малчны зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.0 нэгж хувиар
  • 6.9 хувийг хадгаламж, данс барьцаалсан зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.6 нэгж хувиар
  • 2.4 хувийг бусад зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар тус тус өсчээ.
  • 28.1 хувийг цалингийн зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 5.9 нэгж хувиар
  • 2.0 хувийг автомашины зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.2 нэгж хувиар
  • 2.0 хувийг картын зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.9 нэгж хувиар
  • 0.9 хувийг тэтгэврийн зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.7 нэгж хувиар, 0.5 хувийг өрхийн хэрэглээний зээл эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар тус тус буурчээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Нэмэлт дархлаажуулалтад 189 мянга гаруй хүн хамрагджээ
УИХ-ын чуулганаар 2022 оны төсвийг хэлэлцэнэ
Өнөөдөр 4438 иргэнийг дархлаажуулна
Өдөртөө 1-3 градус дулаан байна
Өдөртөө 1-3 градус дулаан байна
Нөхөн сонгуульд санал өгсөн сонгогчид нэмэлт санал хураалтад оролцохгүй
Монгол Улсын өр 33 тэрбум долларт хүрчээ
Тяньжин боомтод саатсан Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шийдвэрлэнэ
ЭМД-ын сангаас КОВИД-19-ийн тусламж үйлчилгээнд ₮204 тэрбумыг зарцуулсны ₮166.9 тэрбум нь эмнэлгүүдэд ногджээ
“Squid Game” шинэ дээд амжилт тогтоосныг Нэтфликс компани мэдэгджээ
Нийслэлд өнөөдөр 4238 иргэнийг дархлаажуулна
Улаанбаатарт 11-13 градус дулаан байна
Л.Оюун-Эрдэнэ, Ли Көчян нарын уулзалтаар Гашуунсухайтад саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрэв
“Дэлхийн зөн” ОУБ-аас Эрүүл мэндийн яаманд 132 эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмж хандивлажээ
Нутгийн зарим хэсэгт цас орж, хүйтэрнэ
Английн “Ньюкасл” Дэлхийн хамгийн баян эзэнтэй хөлбөмбөгийн клуб болов
О.Энхзаяа: Нийслэлийн хэмжээнд гуравдугаар тунг 170 мянган гаруй хүн хийлгээд байна
Хувийн хэвшлийнхэн өрхийн эмнэлгүүдэд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ
Өнөөдөр суурин 36 цэгт 3138 иргэнийг дархлаажуулна
“Осло-2021”: Чөлөөт бөхийн эмэгтэй баг гуравдугаар байрт шалгарлаа