Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

2021-05-10

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр нойтон цас орж, ихэнх нутгаар салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 05 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи нутгийн хойд хэсгээр баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөдийгөөр 4-9 хэм, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 10-15 хэм, Алтайн өвөр говиор 28-33 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-20 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 18-20 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.

2021 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11, 13-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулсаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11,13-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Онон, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Хууль бусаар амьтан агнавал үнэлгээг хоёр нугалж төлнө
600 гаруй цэгээр сайжруулсан шахмал түлшийг борлуулна
ШӨХТГ: Шатахууныг авахын тулд түгээгчид 20000 төгрөгийн хахууль өгсөн гэх мэдээлэл ирсэн
Дотоодын аялагчдад зориулсан “Аяллын паспорт”-той боллоо
Ковидоор өвчилсөн 4 хүн өчигдөр гэртээ нас баржээ
Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзана
Дэлхий дахинд 2021- оны байдлаар хамгийн эрэлттэй "Топ 20" мэргэжил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /ДҮҮРЭГ БҮРЭЭР/
ШХАБ-ын гишүүн орнууд доллароос татгалзана
Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан гадаадын иргэдэд АНУ агаарын хилээ нээхээр болов
Эмч нар тусламж үзүүлэхээс татгалзаж ДАХИН НЭГ ХҮНИЙ АМИНД "хүрлээ"
Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ
Баруун болон төвийн аймгуудын нутгаар салхитай байна
КОВИД-19 халдварын улмаас нийслэлд 30,626 хүн гэрээр эмчлүүлж байна
Чанаргүй зээл 8 тэрбум төгрөгөөр өсчээ
Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгслийг гаргахаар ОХУ-тай хамтран ажиллаж байна
Хилийн боомтуудад ачаа эргэлтийг түргэсгэх асуудалд анхаарал тавихаа илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд биечлэн оролцоно
БОАЖЯ: Энэ жил Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн 9 суманд самар бэлтгэх зөвшөөрөл олгожээ
Ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ