ЭКСПОРТ МОНГОЛ 2021 ОЛОН УЛСЫН ФОРУМ, ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН БОЛНО

2021-12-06

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Экспорт Монгол 2021” олон улсын форум, цахим үзэсгэлэн “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” уриатай болох гэж байна.

Форумыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Үндэсний хөгжлийн газар, болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр Экспорт олон улсын худалдааны төвийн хамт олон зохион байгуулж байгаа юм.

Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил, төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагуудыг нэгэн доор цуглуулан гарц шийдлээ хэлэлцэн өнөөгийн тулгамдаж буй асуудалд бодитой дүгнэлт хийх нь арга хэмжээний үндсэн зорилго юм гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Оролцогчид “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид авч хэрэгжүүлэх боломжит бодлого, арга хэмжээнүүдийг тодорхойлох, харилцан мэдээлэл солилцож, гадаад худалдааны тулгамдсан асуудлууд, боломжуудын талаар асуудал дэвшүүлэн төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгохыг зорьж байгаа юм байна.

Форумын хүрээнд Илтгэлүүд, Бизнес уулзалтууд мөн “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган 2022, Хойд Америкт” арга хэмжээний танилцуулга болно. Мөн Форумын хүрээнд зохион байгуулагдах чухал арга хэмжээ бол “Экспортын шилдэг бүтээгдэхүүн” цахим үзэсгэлэн юм.

Тодруулбал WWW.EXPORTMONGOLIA.ORG цахим талбарт үзэсгэлэнг гаргаж, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал асуулгын журмаар шалгаруулна. Шалгарсан экспортын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг “Монголын худалдаа хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган 2022 – Xойд Aмерикт” арга хэмжээнд  үзэсгэлэнгийн талбайн эрхээр шагнах юм. АНУ-д болдог энэ арга хэмжээнд өмнөх жилүүдэд оролцож байсан Монгол брендүүд олон улсын хөрөнгө оруулагчдаас томоохон хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан байдаг.

~Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.exportmongolia.org цахим хуудсанд хандах боломжтой~

Энэхүү форум нь Монгол Улсын эдийн засагт уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоос орох орлогыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх, үндэсний брэндийг гадаад зах зээлд гаргах, эх орноо гадаадад сурталчлах ач холбогдолтой.

Арга хэмжээ энэ сарын 9-нд Асем Виллад болно.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй